Нүүр хуудас Мэдээ 13 настай охины аминд хүрсэн этгээдүүдийн ар гэр эмээ, аав хоёрыг нь “ална” хэмээн сүрдүүлжээ

13 настай охины аминд хүрсэн этгээдүүдийн ар гэр эмээ, аав хоёрыг нь “ална” хэмээн сүрдүүлжээ

Tugmn
Tugmn, TUG.MN

   “Очир” төвд онц хэрцгий байдлаар бусдын гарт амиа алдсан охин “М”-ийн хэргийг Улсын дээд шүүхээс эцэслэн шийдэж Д.Жавхлан, М.Амарболд нарт хаалттай дэглэмд бүх насаар нь хорих ял оноосон. Ингэхдээ Эрүүгийн хуулийн 11.2.4 буюу /бүлэглэж/, 11.2.7- /биеэ хамгаалах чадваргүй бага насны хүүхдийг алсан/ гэдгээр зүйлчилж ял оноосон. Харин өмнөх шүүх хурлуудад оноож явсан Эрүүгийн хуулийн 11.2.11-т заагдсан /үйлдсэн гэмт хэргээ хялбарчлах, нуун далдлах зорилгоор хүн алсан/ зүйлчлэлийг хассан байна.

    Талийгаач охин “М”-ийг хүчиндсэн хэрэгт нь Эрүүгийн хуулийн 12.1.4 /бага насны хүүхэд хүчиндсэн/ -т 15 жилийн хорих ял оноосон бол, бага насны хүүхдийг биеэ хамгаалах чадваргүй байхад нь бүлэглэж алсан үйлдэлд нь бүх насаар нь хорих ял оноосон юм. Ийнхүү ялыг хөнгөнийг нь хүндэд нь нэгтгээд анхан шатны шүүхээс оноосон байсан бүх насаар нь хорих ялыг хэвээр нь баталсан юм. Шүүхийн уг шийдвэр толгой дараалан нийгэмд ил болж буй хүчирхийлэл, өсвөр насны охидын бэлгийн мөлжлөгийн эсрэг нийтийг хамарсан томоохон асуудал дэвшүүлж чадсан юм.

    Гэтэл бүх насаар нь хорих ял авсан ялтан Д.Жавхлан, М.Амарболд нарын ар гэрийнхэн талийгаач охины аав, эмээ нарыг ална хэмээн сүрдүүлсэн тухай манай сайтад ирж өөрсдийн биеэр ярилцлага өгсөн юм.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх
ТҮГЭЭХ
Өмнөх нийтлэлҮХЦ: Хэнтий аймгийн 42-р тойрогт нөхөн сонгууль явуулах боломжгүй
Дараагийн нийтлэл Авто тээврийн хэрэгслийн татвар төлөх хуулийн хугацаа дуусахад 3 хоног үлдлээ

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү