Нүүр хуудас Мэдээ Өндөр настануудыг хүчирхийлэхийг таслан зогсооё!!! Бодит байдлыг сурвалжлав

Өндөр настануудыг хүчирхийлэхийг таслан зогсооё!!! Бодит байдлыг сурвалжлав

Tugmn
Tugmn, TUG.MN

    Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт 77 настай аав, ээжийгээ бага хүү болох 44 настай Б нь согтуу үедээ хэрцгийгээр зодож хүчирхийлжээ. Хэрэг явдал гэрт нь болсон бөгөөд тухайн өдрийн оройн 19 цагийн үед Цагдаагийн байгууллагад дээд давхарт амьдрах хөрш нь дуудлага өгснөөр амь аврагдсан байна. Дуудлагаар очсон цагдаа 103 дугаарт түргэн дуудаж ГССҮТ-д яаралтай хүргэсэн юм. Эмээгийн биеийн байдал хүндэвтэр. Ариун цэврийн өрөөний тосгуур удаа дараа мөргүүлсэн учир хоёр нүдний ухархай нь цөмөрсөн, тархиндаа хүнд доргилт авсан тул битүү хавдсан. Нүүрэн тус хэсэг, нүд нь хөхрөлт, няцралтаас үүдэлтэйгээр битүүдээ хавдсан, баруун гар нь хугарч биеийн бусад хэсэг, хөл, их бие нь олон хэсэгт хөхөрч няцарсан. Өвгөний толгойгоор хана мөргүүлж, удаа дараа дэвсэлсэн тул цохилтоос үүссэн шарханд толгойндоо хоёр оёдол тавиулсан, нүдний дээд хэсэгт хэгзэрсэн тул мөн оёдол тавиулжээ. Уруул нь язарсан учир давхар эмчилгээ хийж өдөр бүр боолт солиулж байгаа аж. Хоёр өндөр настныг зодсон хүүг нь одоогоор цагдан хорьсон бөгөөд ээж аав хоёрыгоо ийнхүү хүнд гэмтээснээ огт санахгүй байгаа тухай цагдаад мэдүүлсэн байна. Тэрээр хуулийн байгууллагад ажилладаг байсан бөгөөд нэгэн аймгийн ерөнхий прокуророор 6 жил ажиллаж байж.

    Одоогоор гэр бүлгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, эхнэрээсээ салсан, өсвөр насны хоёр хүүгийн хамтаар аав, ээжтэйгээ нэг гэрт амьдардаг юм. Өндөр настанууд хоёул сэхээтэн, сурган хүмүүжүүлэгч, эрүүлийг хамгаалах, соён гэгээрүүлэх ажил эрхэлдэг байсан юм. Тэд “...хүүгээ хичнээн хайрлаж өсгөсөн билээ. Гэтэл архи гэж харгайгаар өнөөдөр ийм байдалд хүрлээ. Гэхдээ бид хүүгээ шоронд явуулчихаад юугаа бодож суух билээ...” хэмээн мигшин уйлж ярилцлаа. Хууль хүн бүрт эрх тэгш үйлчилдэг. Гэтэл төрсөн үрдээ хайр гамгүй зодуулсан эцэг эх нулимсаа барьж дийлэхгүй сэтгэл нь өмөрч суув. Хуулийн байгууллагынхан хүүд нь тохирох хариуцлагыг оногдуулна хэмээсэн ч ээж нь өнөөдрийг хүртэл цагдаад хэрэг явдалын талаар мэдүүлэг өгөхгүй, нэг ч үг хэлээгүй аж. Иймд www.tug.mn сайтын зүгээс гэр бүлийн хүчирхийллийн хохирогч болсоор байгаа өндөр настануудыг хамгаалахад иргэдийн оролцоо чухал үүрэгтэй, төрөөс өндөр настануудын нийгмийн оролцоог сайжруулахад чиглэсэн сургалт, сурталчилгаа зайлшгүй шаардлагатай байгааг хөндөж энэхүү сурвалжлагыг бэлтгэлээ.

Хаха 0 0 Таалагдсан 2 Гунигтай 7 Нүдний булай 0 Пөөх
ТҮГЭЭХ
Өмнөх нийтлэлЦЕГ: Цагдаа хүн зодоогүй болох нь тогтоогдсон
Дараагийн нийтлэл Сэрэмжлүүлэг: Хугацаа дууссан цайны хаяг шошгыг засварлан худалдаалж байжээ

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

8 СЭТГЭГДЭЛ

  1. Хүргэн хүү нь хадам аав ээжээ зодож хүнд гэмтэл учруулсан хэрэг байна. Хатуу арга хэмжээ авч. хохиролыг төлүүлж тэр нөхрийг шоронд хийх нь зөв хөгшин хүнийг хшчирхийлсэн хэнийг ч болов хатуу шийтгэ

  2. хүн болгоноос хамгаалж бүх бурууг бусдад чихэн хүүгээ ганц юм миний хүүгийн зөв гэж үзэн баастай бурхан шиг тахиж байсны гор гарч байгаамдаа. энэ бол одоогийн залуу эцэг эхчүүдийн нийтлэг алдаа. ирээдүйд таны хүү чинь охин чинь ийм л болно.

  3. Яасан балиар новш гөлөг вээ хэлэх ч муу үг алга явдаг газар луу нь явуулаач хогын амьсгааг арилсан дотортой хэлэх ч муу үг нээрээ алгаа үхэхэд үр харам гэгчээр хэцүү ч юмаа нээрэа

  4. Цагдаад дуудлага өгөхөөр тэнд лршин суудаг тэр дуудлага өгсөн гэж зарладагаа больмоор юм. Дараа нь тэд гэмт хэргийн хохирогч болохыг үгүйсгэхгүй

  5. turiin bodlogo muugaas iim boljee.hyyg ni ajild huuj oruuldag hyyhdyydiig ni tstetserlegt ugyyldeg aav eejees ni tusdaa amidrah bolomjoor hangasan bol iim yum bolohgyi.uur zunduu iim hugshchyyl baigaa baga zoddog ygeer zoddog huudug aav eejiinhee bairand tolgoi horogodoj baigaa 1 ni bushuu yhyyleh gj daramtlah bol ail byrt baigaa medegddeggyi l bolohoos uursduu l bayajihaa bodohoos irgenteigee tulj ajilladaggyi luivarchidaas bolj irged zovj amidarch bna daa huurhii

  6. Ийм хэрцгий, архинд толгойгоо мэдүүлсэн эцэгт нь хоёр хүүгээ үлдээгээд явчихдаг ямар мулгуу эх вээээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү