Монгол Улс хүүхдийн эрхийг хамгаалах үүрэгтэй

.

Монгол Улс хүний эрхтэй холбоотой олон улсын 50 орчим гэрээ хэлцэлд нэгдэн оржээ. Гэсэн ч эдгээрийн хэрэгжилт бодит амьдрал дээр туйлын хангалтгүй байдаг аж. Хүүхэд өөрийн эрхээ бие даан хамгаалах чадваргүй, онцгой халамж шаарддаг учраас төрөөс тэдний эрхийн асуудлыг тусгайлан авч үздэг ч нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, ажилгүйдэл, ядуурал зэрэгтэй холбоотойгоор эрх нь зөрчигдөх явдал гарсаар буй.

  1. ХҮҮХДИЙН ХӨДӨЛМӨРИЙН ТАЛААРХ ТОДОРХОЙЛОЛТ Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийн тухай ОУХБ-ын 182 дугаар конвенцид  179 орон баталсан  Монгол Улс 2001 онд нэгдсэн  Ажилд авах насны доод хязгаарын тухай ОУХБ-ын 138 дугаар конвенц  167 орон баталсан  Монгол Улс 2002 онд нэгдсэн
  2. ОУХБ-ЫН 182 ДУГААР КОНВЕНЦИЙН ТОДОРХОЙЛОЛТ Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэр гэдэгт: а) боолчлолын бүх хэлбэр болон хүүхдийг худалдах, дамжуулан худалдах, өрийн төлөөс, хамжлагын албат болгох, хүчээр буюу албадан хөдөлмөрлүүлэх зэрэг боолчлолтой төстэй үйл ажиллагаа; б) хүүхдийг биеэ үнэлэх, садар самуун сурталчилгааны үйлдвэрлэл буюу садар самуун үзүүлбэрт ашиглах, зуучлах, санал болгох; в) хүүхдийг мансууруулах бодис үйлдвэрлэх, хил дамжуулан худалдах зэрэг хууль бус үйл ажиллагаанд ашиглах, зуучлах, санал болгох; г) ажлын шинж чанар, түүнийг гүйцэтгэх нөхцөл нь хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдал, ёс суртахуунд хор нөлөө үзүүлэх ажил;
  3. ОУХБ-ЫН 182 ДУГААР КОНВЕНЦИЙН ТОДОРХОЙЛОЛТ (конвенцийн зорилгод нийцүүлэн) “Хүүхэд” гэсэн нэр томьёо нь 18 насанд хүрээгүй бүх хүнд хамаарна.
  4. ОУХБ-ЫН 138 ДУГААР КОНВЕНЦ: Ажилд авах насны доод хязгаар-15 нас (бүрэн бус дунд боловсрол эзэмших нас байх) Хөгжиж буй орон - эхний үед 14 нас  Хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдал, ёс суртахуунд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй аюултай ажил эрхлэх насны доод хязгаар-18 нас  Хөнгөн ажил хөдөлмөр эрхлүүлэхийг зөвшөөрч болох нас - 13/15 нас
  5. ОУХБ-ЫН 182-Р КОНВЕНЦ & 190-Р ЗӨВЛӨМЖ Аюултай ажил гэдэгт ажлын шинж чанар, түүнийг гүйцэтгэх нөхцөл нь хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдал, ёс суртахуунд хор нөлөө үзүүлэх ажлыг хамруулна. (а) биеийн, сэтгэл зүйн, бэлгийн хүчирхийлэлд өртөх нөхцлийг бий болгох магадлалтай ажил; (б) газрын гүнд, усан дор, хэт өндөрт, болон хавчигдмал орон зайд хийгддэг ажил; (в) аюултай машин, тоног төхөөрөмж ашигладаг, буюу тэдгээр төхөөрөмж дээр гүйцэтгэдэг ажил; (г) аюултай бодистой ажиллах, хэт өндөр буюу нам даралттай орчин, хэт шуугиантай орчинд ажиллах (д) эрүүл мэндэд хор хөнөөл учруулахауйц ажлын хүнд нөхцөлд ажиллах (хэт олон цаг, шөнийн цагаар ажиллах, нэн хүнд зүйл өргөх, ачих, буулгах гэх мэт)
  6. ОУХБ-ЫН 138 ДУГААР КОНВЕНЦ Хөнгөн ажил, хөдөлмөр нь: (а) эрүүл мэнд, өсөлт хөгжилд хортой нөлөө үзүүлэхгүй ажил, (б) хичээлдээ суухад саад учруулахгүй ажил (в) эрх бүхий байгууллагаас батласан мэргэжлийн чиг олгох, мэргэжилтэн бэлтгэх хөтөлбөрт хамрах болон олсон мэдлэгээ ашиглах явцад нь саад учруулахгүй байх шаардлагыг хангасан ажил байх ёстой.
  7. АЖИЛД АВАХ НАСНЫ ДООД ХЯЗГААР Оухб-ын 138 дугаар конвенцийн шаардлага ҮНДСЭН ШААРДЛАГА ХӨГЖИЖ БУЙ ОРНУУДАД ЗӨВШӨӨРЧ БОЛОХ ХЭМ ХЭМЖЭЭ Насны доод хязгаар 15 нас (бүрэн бус дунд боловсрол эзэмших наснаас ДООШГҮЙ байх) 14 нас Аюултай ажил 18 нас Зайлшгүй (өөр сонголт/хувилбар байхгүй) Хөнгөн ажил 13-15 нас 12-14 нас
  8. ХҮҮХДИЙН ХӨДӨЛМӨРИЙГ ТООЦОХ АРГАЧЛАЛ “Хөдөлмөр эрхлэлт, ажиллах хүчний статистикийн үзүүлэлтийг тооцох аргачлал”–ыг Үндэсний статистикийн хороо, НХХ-ийн сайдын хамтарсан тушаалаар 2009 онд баталсан. Энэхүү аргачлалаар “Хүүхдийн хөдөлмөр эрхлэлт”-ийг Эдийн засгийн үйл ажиллагаа эрхэлж байгаа 5-11 насны,  Хөнгөн ажлыг 7 хоногт 14-өөс дээш цагаар хийж байгаа 12-14 насны,  7 хоногт 43 ба түүнээс дээш цагаар ажиллаж байгаа 15-17 насны бүх хүүхдийг тус тус хамруулна.

Хаха 0 0 Таалагдсан 1 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0