Нүүр хуудас Мэдээ Ч.Улаан: Засгийн газраас малыг амьдаар нь гаргах чиглэл өгсөн

Ч.Улаан: Засгийн газраас малыг амьдаар нь гаргах чиглэл өгсөн

Tugmn
Tugmn, TUG.MN

ХХААХҮ-ийн Сайд Ч.Улаан: "Манай эхнэрийн дүү хоёр жилийн өмнөөс эхлээд Замын-Үүд дээр мал эрүүлжүүлэх цогцолбор байгуулахад хамтарч ажиллаж байгаа юм билээ. Энэ маань хоёр жилийн өмнөөс эхэлсэн ажил шүү дээ. Засгийн газрын тогтоол гараад гадна, дотны хөрөнгө оруулагчидтай тэнд ажиллаж байгаа нь үнэн. Энэ цогцолбор газрын ажил эхлээд хоёр жил болсон. Одоо ингээд малаа гаргах боллоо гэж асуудал тавьж байгаа юм байна лээ. Малаа гаргана гэвэл Мэргэжлийн хяналт, Гааль, Мал эмнэлгийн газрын тэр журмаараа хянах ёстой. Энэ ажлаа хийгээрэй гэж байгаа. Түүнээс биш одоогоор манай яаманд хөлөөр нь мал гаргая гэдэг асуудал албан ёсоор тавигдаагүй. Энийг манай яам ч шийдэх асуудал биш. Энэ бол орон нутагт Засгийн газраас өгсөн чиглэлийн асуудал байгаа. Хэрвээ энэ асуудалд аймгууд нь санал тавих юм бол яам хоорондын гэрээ хэлцэл хийх ёстой.

   Энэ асуудал дөнгөж эхний шатандаа явж байгаа ажил гэж бодож байна. Тэр эхнэрийн дүү бол надтай хамаа байхгүй. Ямар ч хамаа байхгүй. Тэр үйл ажиллагаа бизнесээ эхлээд явж байгаа хүн тэр дагуу явна. Нэг асуудал болохоор л манайхан ингээд хамаг юмыг авчирч ирээд энд тэндээс нь ямар холбоо байж болох уу гээд л холбоод байх юм. Би бол өнөөдөр мал аж ахуй, газар тариалангын бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх аль болох экспортыг гаргаж улс орны эдийн засагт дэм болох, нөхцөл боломжыг бүрдүүлэх үүрэг хүлээсэн хүн. Энэ чиглэлийнхээ дагуу л бид ажиллаж байна. Саяын айлчлалын явцад гэрээ хэлцэл хийгдсэн. Тэр хүн бол надаас өмнө томилогдсон ашиг сонирхлын зөрчил үүсэхгүй гэж бодож байна. Надад хууль зөрчсөн ямар ч үйлдэл байхгүй. Малыг амьдаар гаргах бол хоёр талын хөрөнгө оруулалттай тэр компани нь л гаргана. Гэхдээ тэр шийдвэрийг Дорноговь аймаг гаргана ш дээ. Тэр аймгаас зөвшөөрлийг нь өгнө" гэв. 

Хаха 0 0 Таалагдсан 8 Гунигтай 13 Нүдний булай 0 Пөөх
ТҮГЭЭХ
Өмнөх нийтлэлЭхний 5 сарын байллаар дотоод, гадаад нислэг өссөн үзүүлэлттэй гарчээ
Дараагийн нийтлэл Зөвлөлийн гишүүд “Хот төлөвлөлт судалгааны институт” байгуулахыг дэмжлээ

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

11 СЭТГЭГДЭЛ

  1. Засгийн газрын гишүүн хүн ингэж ярьэ байх ч гэж дээ. Мал бол манай стратегийн хүнсний нэг хэсэг. Тэгээд энэ асуудлыг орон нутаг мэддэг юм уу. Энэ засгийн газар гэж үнэн алиа юм. Ардын хүүхдүүдээ алагчилж 20.0 мянган төгрөгт луу унжина. Өндөр настангууддаа 5 жилд 1 удаа сард 2 кг махны үнээр хуурна. Тэгээд бас Итгэлийн зээл гэж илийрнэ.Ёстой бүтэхгүй.Сонгуулиар ард түмэн дүнг нь хатуухан тавина даа.

  2. УЛААНгуай ийм юм ярьж бхаар бие сэтгэлээ ариусгах хойд насандаа бэлдмээр юмаа Монгол улсаа сүйрүүлэх санаа яаж төрж бнаа амьд мал гаргахаар ноос ноолуур арьс шир бүгд түүхийгээрэй, ядаж өөрсдөө боловсруулаад гарга .Би 1дамжлагий нь хийе ждү гээс хэдэн төгрөг өгчих

    • Энэ олон жил хийгээгүй хүмүүс одоо хийхүү? Оросруу хэдэн саяар нь гаргадаг байсныг бүгд л мэднэ. Ямар ч хэлбэрээр экспортлох хэрэгтэй.

  3. Энэ малийг эхнэр тэр дүүтээ нь үүрийг нь амьдаар нь хужаад үгчихэе ямар гарзтай биш

  4. Bolij uz mahnii une tengert garchihsan bna deerees n malaa gadagsh gargana tee! Ard tumeniig elgeer n molhuulj amaar n shoroo iduulj bj sanaa n amrah geed bna uu? Ugui shuu iim balai yum yariad bgaa said gishuudiig ard tumen chuluugaar shidej almaar yum!!!!

  5. Улаан гуай ТА ЗГт байдаггүй билүү ЗГ кабинетийн жухмаар ажилладаг байхаа

  6. Ард түмэндээ эхлээд мах ногоогоор асуудалгүи хангаад дараа нъ болуул ясан юм бэ эх орон чинъ иим баихад юун гадагшаа гаргах билээ ядаж баихад хятад шүү ягаад өөр орон баиж болохгүи гэж

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү