Нүүр хуудас Мэдээ БНСУ-д "харласан" Монгол иргэдийн анхааралд

БНСУ-д "харласан" Монгол иргэдийн анхааралд

Tugmn
Tugmn, TUG.MN

БНСУ-ын Үндэсний цагдаагийн газар, Хууль зүйн яамтайгаа хамтран танхай, сүрдүүлэлт, залилан зэрэг гэмт хэргийн хохирогч болсон “хууль бусаар оршин суугч иргэний талаар мэдэгдэл өгөх үүргээс чөлөөлөх тогтолцоо”-г 2013 оны 3 дугаар сараас эхлэн хэрэгжүүлж байгаа бөгөөд одоогоор 822 хүн уг хөтөлбөрт хамрагджээ. БНСУ-д оршин суудаг гадаадын иргэд энэхүү тогтолцооны талаар мэдээлэлгүйгээс гэмт хэргийн хохирогч болсон ч хууль бусаар амьдарч байгаа гэдгээсээ эмээн хууль хяналтын байгууллагын тусламжийг авч чадахгүй өнгөрдөг явдал багагүй байдаг байна. 

БНСУ-ын Эрүүгийн хуульд заасан хүн амь, танхай-хүчирхийлэл, барьцаалах, зодох, гэрийн хорионд байлгах, дарамтлах, бэлгийн хүчирхийлэл, хүчин, хулгай, дээрэм, залилан, биеийг нь үнэлүүлэх гэх мэт хэргийн хохирогч болсон тохиолдолд дээрх тогтолцоонд хамрагдах боломжтой. Харин хөдөлмөрийн хөлсөө авч чадаагүй зэрэг иргэний болон хөдөлмөрийн маргаан, гэмт хэргийн хохирогч боллоо хэмээн хуурамч мэдээлэл өгсөн этгээд, харилцан зодолдсон этгээд хамаарахгүй ажээ. 

Гэмт хэргийн хохирогч болсон тохиолдолд Хүүхэд, эмэгтэйчүүд, нийгмийн эмзэг бүлгийнхнийг хамгаалах төвийн www.safe182.go.kr, Цагдаагийн газрын өргөдөл, гомдол хүлээн авах төвийн http://minwon.police.go.kr цахим хуудас болон цагдаагийн газар өөрийн биеэр ирж мэдэгдэх боломжтой тухай БНСУ-ын Үндэсний цагдаагийн газраас мэдэгдсэн байна. 

Эх сурвалж: ГХЯ

Хаха 0 1 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх
ТҮГЭЭХ
Өмнөх нийтлэлБНХАУ-ын ЭСЯ-нд виз мэдүүлэх иргэдийн анхааралд
Дараагийн нийтлэл БНЭУ-ын Элчин сайд М.П.Сингх: Газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн ажлын явц сайн байна

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү