Нүүр хуудас Мэдээ Х.Бадамсүрэн: 40 сая долларыг буруутай этгээдүүдээр төлүүлэхээр ажиллаж байна

Х.Бадамсүрэн: 40 сая долларыг буруутай этгээдүүдээр төлүүлэхээр ажиллаж байна

Tugmn
Tugmn, TUG.MN

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Протокол соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүд хууль бус үйл ажиллагаагаа зогсоохыг шаардан, луйврыг илчлэхээ мэдэгдэж байна.

"Эрдэнэт" үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн: "Үе үеийн Эрдэнэтийн дарга нар хэдэн төгрөгийн цалин авч байсныг мэдэхгүй. Харин би 3 сая төгрөгийн цалинтай байгааг дуулгая. Эрдэнэт үйлдвэрийг барьцаалсан, тэр дундаа 51 хувийг тасдаж барьцаалсан зүйл огт байхгүй. Харин "Эрдэнэт" үйлдвэр баталгаа гаргаж Жаст ХХК зээл авсан. Тэр үед үйлдвэрийн удирдлагаар ажиллаж байсан хүмүүс баталгаа гаргаагүй, гарын үсэг дуурайлгасан гэдэг асуудал хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа ч гэсэн олон улсын арбитрын шүүх Эрдэнэт үйлдвэрийг 51 сая америк долларыг төлөх ёстой. 115 сая америк доллар болсныг хэлэлцээ хийж ажилласны үндсэн дээр 40 сая америк доллараар хаасан. Энэ мөнгийг буруутай этгээдүүдээр төлүүлэхээр ажиллаж байна” гэв.

Хаха 1 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх
ТҮГЭЭХ
Өмнөх нийтлэлШүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд Прокурорын мэдэгдэл хүргүүлжээ
Дараагийн нийтлэл “Өгөөмөр өдөр 2019” өдөрлөгт 21952 эд зүйлс цугларч 7320 орчим иргэнд хандивлалаа

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

1 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү