Нүүр хуудас Мэдээ П.Ганхүү: Салхитын мөнгөний ордын хоёр лицензыг Эрдэнэс-Монгол ХХК-ийн охин компани руу шилжүүлэх шийдвэр гарсан

П.Ганхүү: Салхитын мөнгөний ордын хоёр лицензыг Эрдэнэс-Монгол ХХК-ийн охин компани руу шилжүүлэх шийдвэр гарсан

Tugmn
Tugmn, TUG.MN

"Эрдэнэс Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Ганхүү: "Өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар Багануурын уурхайн лиценз, Салхитын мөнгөний ордны лицензийг Эрдэнэс-Монгол компанид шилжүүлэх шийдвэрийг гаргасан. Эрдэнэс-Монгол компани Багануурын уурхайн 25 хувийг эзэмшдэг. Нийт Багануурын уурхайн 800 сая орчим тоннын нүүрсний нөөцтэй энэ шилжиж байгаа лиценз нь 400 сая орчим тонн нөөцтэй. Багануурын уурхай, Шивэй овоо хоёрын хувьд санхүүгийн хувьд хүндэрсэн. Санхүүгийн олон жилийн хүндрэл нь техник технологийн хоцрогдол, хүндрэлийг бий болгосон. Жилдээ 6 сая орчим тонн нүүрс төвийн эрчим хүчинд хангадаг. Улаанбаатар хотыг дулаантай, цахилгаантай байлгадаг хоёр том уурхай байгаа. Нөхцөл байдал хүндэрсэн учир толгой компани хувьд энийг шийдвэрлэхэд Засгийн газраас ач холбогдолтой шийдвэр болж байгаа.

Хамгийн гол нь эрчим хүчний үнэ тогтвортой байгаад байгаа. Эрчим хүчний үнийг төрөөс тогтоодог. Эрчим хүчийг бүрдүүлж байгаа гол түүхий эд нь нүүрс. Нүүрсний үнийг төрөөс тогтоож өгч байгаа. Жил ирэх тусам зардал нь нэмэгдэж байгаа учраас алдагдлын шалтгаан тэр л байгаа. Үнэ чөлөөлөгдөөгүй байгаатай холбоотой. Үнэ чөлөөлөгдвөл эрчим хүчний үнэ нэмэгдэх бүх юмны үнэ нэмэгдэх учир тогтвортой хяналттай явж ирсэнтэй холбоотойгоор алдагдлууд гарч ирж байна.

Эрдэнэс-Монгол компани үеийн үед арга хэмжээ авч ирсэн. Зардлын багасгах ямар боломж бололцоо байна, технологийн шинэчлэлийг яаж хийх вэ гээд бид жил болгон 10-20 тэрбум төгрөгийн дэмжлэгийг хоёр уурхайдаа үзүүлсээр ирсэн. Мөн цаашдаа ч энэ асуудлуудыг шийдээд төвийн эрчим хүчинд найдвартай нүүрсний нийлүүлтийг хангах энэ хэмжээнд бид ажиллаад явж байгаа. Бодлого гаргасан ажиллаад явж байна.

Салхитын мөнгөний ордын хоёр лиценз хууль зөрчсөнтэй холбоотойгоор нэгдүгээр сард цуцлагдсан. Энэ хоёр лиценз төрийн мэдэлд байна. Уг хоёр лицензийг Эрдэнэс-Монгол компаний охин компани Эрдэнэс силвер ресурс компани руу шилжүүлэх шийдвэрийг өнөөдөр гаргасан. Энэ ордтой холбоотой олон төрлийн маргаан явж байгаа иргэний хэргийн маргаан, эрүүгийн хэргийн маргаан, авилгалтай тэмцэх газарт хэрэг үүссэн дээр нь захиргааны хэргийн маргаан үүссэн. Энэ нь дээр цаашдаа богино хугацаанд бүтээгдэхүүнийн гаргах ёстой янз бүрийн асуудлыг нь цэгцлээд явах ёстой юм байна гэдэг ойлголттой байна" гэв. 

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх
ТҮГЭЭХ
Өмнөх нийтлэлМонгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын Бүгд Найрамдах Киргиз улсад хийх албан ёсны айлчлал эхэллээ
Дараагийн нийтлэл Дипломат албаны ажилтнууд улс орны нэр хүндийг унагаж байгаад анхаарч, арга хэмжээ авахыг Ерөнхий сайдад сануулав

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү