Нүүр хуудас Мэдээ Хотын даргын ах дүү нар Богд-Уул, Нүхт, Зайсангийн 15.5 га газарт эзэн суужээ

Хотын даргын ах дүү нар Богд-Уул, Нүхт, Зайсангийн 15.5 га газарт эзэн суужээ

Tugmn
Tugmn, TUG.MN

Түүний хамаарал бүхий компаниуд Зайсангийн ам болон Нүхтэд нийтдээ 15.5 га газрыг эзэмшиж байна

Нийслэлийн  өнгөтэй өөдтэй газар болгоныг сорчлон авсан “Улаанбаатар хотын банк”-ны мэдэлд байдаг бүхий л газрын эрхийг нь хүчингүй болгож Нийслэлийн тусгай хэрэгцээнд авч, олон нийтийн хэрэгцээнд ашиглах болсон тухайгаа хотын мээр С.Амарсайхан мэдэгдсэн. Тэгвэл газрын төлөөх шударга ёсыг эхлүүлж буй тэрбээр нэн түрүүнд энэ ажлыг өөрийнхөө  хамаарал бүхий “Оюуны Ундраа” компаниас эхлүүлвэл шударга ёсонд нийцэх болов уу.

Яг өнөөдөр “Улаанбаатар хотын банк” “Улаанбаатар” зочид буудлын цэцэрлэгт хүрээлэн, ТЕГ-ын өмнөх цэцэрлэгт хүрээлэн, УДЭТ-ын арын талбай гээд хотын “А” зэрэглэлийн газрыг авсан шиг хотын мээр С.Амарсайханы хамаарал бүхий компани ч Богдхан уулын тусгай хэрэгцээт газар нутагт орших Зайсангийн аманд нийтдээ 15,5 га газрыг  эзэмшиж байна. Өөрөөр хэлбэл, дээрх банк хотын“А” зэрэглэлийн газрыг зориулалтын бусаар ашигласан бол хотын мээр С.Амарсайханы хамаарал бүхий компани ч тэдэнтэй адилхан Зайсангийн амны хязгаарлалтын бүсэд Аялал жуулчлалын зориулалтаар авсан газартаа өдгөө өндөр,өндөр тансаг зэрэглэлийн үйлчилгээний төв,  тансаг зэрэглэлийн амьдрах орон сууцаа барьсан.

“Оюуны Ундраа” компани яагаад нэр бүхий компаниудын газрын төлбөрийг төлөх болов?

 

"Собт трейд" -ийн газрын төлбөрийг Оюуны Ундраа" компани төлсөн баримт

Ингээд хотын мээрийн хамаарал бүхий “Оюуны Ундраа” компани яагаад “Собт трейд” ХХК, “Юко” ХХК, “Өү Юу Жи Си Си Си Си” ХХК-ийн газрын төлбөрүүдийг төлөх болов гэдэг нь анхаарал татаж байна. Эдгээр компаниуд бүгд Богдхан уул буюу Зайсангийн ам болон Хан- Уул дүүргийн 4 дүгээр хороо Арцатын ам буюу нүхтэд  Аялал жуулчлалын зориулалтаар таван жилийн хугацаатай авсан газрууд. Уг нь тэд хуулийг ёсоор нь хэрэгжүүлсэн бол Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулинд заасан нөхцөл, журмын дагуу хэрэглэх ёстой байсан ч үйлчилгээний төв, орон сууцны зориулалтаар ашигласан явдал нь түүний хийж буй  газрын төлөөх шударга ёсонд нийцэхгүй байна. //Эдгээр газруудын байршил, газрын хэмжээ зэргийг доор дурдсан баримтаас харна уу//

"Юко", "Өү Юу Жи Си Си Си Си" компаниудын газрын төлбөрийг " Оюуны Ундраа" компани төлсөн баримт

Өөрөөр хэлбэл, газрынх нь төлбөрийг төлсөн “Оюуны Унрдаа” компанийн дээрх газрууд ч Нийслэлийн иргэдийн ая тухтай зорчих, амралт чөлөөлт цагаа өнгөрүүлэх  Нийслэлийн тусгай хэрэгцээт газруудын тоонд зүй ёсоор орох газруудын нэг. Угтаа бол 1. 5 сая гаруй хүнамтай Нийслэл хотын хөгжлийг, тавтухыгбүрдүүльегэвэлшударга ёсыг өөрөөсөө эхлүүлж өндөрстандартыгтавьж гэмээн иргэд олон нийт хуулиндаа захирагдана. Хэдийгээр Улаанбаатар хотөөрийн гэсэн хуультай ч  энэ мэтээр хуулийг гажуудуулснаас болж  үрдагавартньөнөөгийнтүм, буманасуудал,түгжрэлдорсонзамынхөдөлгөөншиггацааүүссэн нь бодит үнэн. Тиймээс л бид өмнөх дугаарууддаа тоочсон шиг С.Амарсайхан дарга аа, үнэхээр ГАЗРЫН ТӨЛӨӨХ ШУДАРГА ЁСОО ЭХЛҮҮЛЭХ ГЭЖ БУЙ БОЛ хамаарал бүхий буюу нэгэн цагт Ерөнхийлөгчөөр нь ажиллаж байсан “Оюуны Ундраа” компаниасаа эхэлвэл таны яриад байгаа шударга ёс утгаараа хэрэгжинэ гэдгийг дахин дахин хэлэх байна. Эцэст нь шударга ёсыг өөрөөсөө буё өрөөлөөс эхлүүлж буй хотын даргын хамаарал бүхий “Юко” ХХК нь Богдхан уул, “Собт трейд” ХХК Зайсангийн ам, “Өү Юу Жи Си Си Си Си” ХХК Арцатын ам буюу Нүхтэд нийтэд 15.5 га газрыг эзэмшиж байна. Үүнд Туулын бургасыг хядсан гэх “Зүүнбаян рефөйнери” компанийн газрыг оруулаагүй байхад нэг компани ийм их хэмжээний газар эзэмшиж байгаа нь шударга ёсонд нийцэхүү С.Амарсайхан дарга аа.

Зураг дээр тэмдэгдлэгдсэн бүх газрууд Хотын даргын хамаарал бүхий компанийн газрууд. Энэхүү тэмдэглэгээн дээр газрын эзэмшил хэмжээг заасан байгаа.

Бид дараагийн дугаартаа Богдхан уулын энгэрт орших “Юко” ХХК-ийн Аялал жуулчлалын зориулалтаар авсан газарт хэний тансаг зэрэглэлийн орон сууц боссон. Үүгээр ч зогсохгүй хотын даргын хамаарал бүхий “Оюуны Ундраа” компанийн халхавч компаниуд  15.5 га  газрын хэд нь Зайсангийн аманд хэдэн га газар нь  Арцатын аманд байдаг. Мөн Налайхын Тэрэлжид хэдэн га газар эзэмшиж байгаа тухай мэдээллийг баримттайгаар цувралаар хүргэх болно.

Эх сурвалж: Erennews.mn

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

2 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү