Нүүр хуудас Мэдээ Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны бүрэлдэхүүнийг өөрчлөн баталлаа

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны бүрэлдэхүүнийг өөрчлөн баталлаа

Tugmn
Tugmn, TUG.MN

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны бүрэлдэхүүнийг баталлаа. Тус хороо 36 хүний бүрэлдэхүүнтэй байсан бол 29 болж байна.

Тус хороог Монгол Улсын Шадар сайд даргалж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч дэд даргаар нь ажиллана.

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо нь есөн салбар хороотой.

-Үндэсний бөхийн салбар хороог Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга

-Хурдан морины салбар хороог Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга

-Үндэсний сурын салбар хороог Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд

-Шагайн харвааны салбар хороог Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга

-Урлаг, соёлын арга хэмжээний салбар хороог БСШУС-ын дэд сайд

-Төрийн ёслол, үйлчилгээний салбар хороог Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга

-Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны салбар хороог ЗГХМОНХХ-ийн дарга

-Тохижилт, засвар, үйлчилгээний салбар хороог Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга

-Хэв журмын салбар хороог Цагдаагийн ерөнхий газрын дарга ахалж ажиллана.

Аймгуудын баяр наадмын хугацааг тогтоолоо

Аймаг, орон нутгаас ирсэн хүсэлтийг харгалзан Баян-Өлгий, Говьсүмбэр, Дорнод, Дорноговь аймгийн баяр наадмыг 2019 оны долдугаар сарын 27, 28-нд зохион байгуулахаар шийдвэрлэлээ.

Сэлэнгэ аймгийн баяр наадам долдугаар сарын 4,5-нд,

Өмнөговь аймгийнх долдугаар сарын 6, 7-нд,

Дундговь, Өвөрхангай аймгийнх долдугаар сарын 8, 9-нд,

Төв аймгийнх долдугаар сарын 8-10

Баянхонгор, Сүхбаатар, Хөвсгөлийнх долдугаар сарын 9-10

Архангай, Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Завхан, Орхон, Увс, Ховд, Хэнтийн аймгийн баяр наадам долдугаар сарын 10, 11-нд болно.

Засгийн газрын тогтоолоор хурдан морины бүсийн уралдааны 2019 оны хуваарийг баталж, Төвийн бүсийн зуны уралдааныг Говьсүмбэр аймагт, Хангайн бүсийн уралдааныг Хөвсгөл аймагт, баруун бүсийн уралдааныг Баян-Өлгий аймагт, Зүүн бүсийн уралдааныг Дорнод аймагт, Говийн бүсийн уралдааныг Өмнөговь аймагт долдугаар сарын 27, 28-нд зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Үүнтэй холбогдуулан аймгийн баяр наадмаа бүсийн зуны уралдаантай хамтатгах саналыг Баян-Өлгий, Говьсүмбэр, Дорнод аймгийн удирдлагаас тавьсан байна.   

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх
ТҮГЭЭХ
Өмнөх нийтлэлАлбан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан замын цагдаа Д.Ганбатын ар гэрт орон сууцны дэмжлэг үзүүлнэ
Дараагийн нийтлэл У.Хүрэлсүх: Малыг амьдаар нь хил давуулах явдал ер нь буруу

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

1 СЭТГЭГДЭЛ

  1. Малыг амьдаар нь гаргахнь хятөдын тагнуулын, нууц даалгавартаны хийх ажил шүү дээ ард түмэн минь ээ. Иймд

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү