Нүүр хуудас Мэдээ Л.Болд: Тамхи архины наймаа хийж байгаа байх гэж төсөөлж байсан бол одоо бүүр хар тамхи руу орсон байна

Л.Болд: Тамхи архины наймаа хийж байгаа байх гэж төсөөлж байсан бол одоо бүүр хар тамхи руу орсон байна

Tugmn
Tugmn, TUG.MN

УИХ-ын гишүүн Л.Болд: "Дээд тушаалын албан тушаалтнууд хар тамхитай, гэмт хэргийн бүлэглэлтэй холбогдсон нь батлагдаж байна. Энэ үед Монгол төр нэрээ цэвэрлэж, яаралтай хариуцлагын асуудлууд ярьж энэ хүмүүстэй холбоотой энэ хүмүүсийг томилуулсан, энэ хүмүүсийг тодорхойлсон, энэ хүмүүсийн ард байгаа хүмүүсийг яаралтай ил тод болгож мэдээллэх шаардлагатай. Олон улсын хамтын нийгэмлэгт мэдээллэх шаардлагатай. Ингэж байж Монголын төр хар тамхины наймаа хийдэг төр биш юмуу гэдэг нотолгоогоо гаргах ёстой. Тийм учраас өнөөдөр бид энэ мэдээллийг чуулган дээр ил тод нээлттэй мэдээлэл гэж шаардаж байгаа. 

Боловсон хүчний томилгоог өөр тийшээ гадна бүлэглэл мэдэлд шилжсэн. Өнөөдөр гадаадад ном ёсоороо томилогдож байгаа хүн биш бүлэглэл хэнийг явуулж байна тэр явдаг болсон. Маш олон хүн байна олон жагсаалт байна. 

Эцсийн эцэст бүлэглэлийн томилсон хүмүүс мэргэжлийн бус, ажил хийх сонирхолгүй хийдэг ажил нь хууль бус. Тамхи архины наймаа хийж байгаа байх гэж төсөөлж байсан бол одоо бүүр хар тамхи руу орсон байна. Монголын төр яаралтай хатуу арга хэмжээ авахгүй бол энэ маш аюултай үр дагаварт хүргэнэ" гэв. 

 

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 1 Нүдний булай 0 Пөөх
ТҮГЭЭХ
Өмнөх нийтлэлУ.Хүрэлсүх: Малыг амьдаар нь хил давуулах явдал ер нь буруу
Дараагийн нийтлэл Хуульд заасны дагуу үйл ажиллагаа явуулаагүй иргэн, ААН-ийн газрыг нийслэл эргүүлэн авна

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

2 СЭТГЭГДЭЛ

  1. Arai dendej baina. har tamhinii huuliig nasaar ni horih bolon tsaaziin yaltai bolgoh nugootalaar edgeeriig tomilson humuusiig alban tushaalaas ni oogtsruulj hariutslaga tootsoh heregtei. Yr ni ene tuhai huuli bolowsruulah heregtei.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү