Нүүр хуудас Мэдээ Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг Бүгд Найрамдах Киргиз улсын Ерөнхийлөгч С.Ш.Жээнбеков албан ёсоор угтлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг Бүгд Найрамдах Киргиз улсын Ерөнхийлөгч С.Ш.Жээнбеков албан ёсоор угтлаа

Tugmn
Tugmn, TUG.MN

Бүгд Найрамдах Киргиз улсад албан ёсны айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг өнөөдөр тус улсын Ерөнхийлөгч Сооронбай Шарипович Жээнбеков Бишкек хотын Ала-Арча төрийн цогцолборт албан ёсоор угтлаа.

Ала-Арча төрийн цогцолборын Конгресс-Холл ордны өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчийг хүрэлцэн ирмэгц, тус улсын Ерөнхийлөгч С.Ш.Жээнбеков угтан мэндчилэв.

Дараа нь, Бүгд Найрамдах Киргиз улсын Ерөнхийлөгч С.Ш.Жээнбеков Киргизийн талын албан ёсны төлөөлөгчдийг, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монголын талын албан ёсны төлөөлөгчдийг тус тус танилцууллаа.

Мөн хоёр улсын Төрийн дуулал эгшиглэж, хүндэт харуул жагссанаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Бүгд Найрамдах Киргиз улсын Ерөнхийлөгч С.Ш.Жээнбеков нар хоёр талын төлөөлөгчдийн хамтаар албан ёсны хэлэлцээ хийхээр Ала-Арча төрийн цогцолборын Конгресс-Холл ордныг зорив.

Хаха 0 1 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх
ТҮГЭЭХ
Өмнөх нийтлэлХуульд заасны дагуу үйл ажиллагаа явуулаагүй иргэн, ААН-ийн газрыг нийслэл эргүүлэн авна
Дараагийн нийтлэл Хөөн хэлэлцэх хугацаагүй болвол залуучуудын 70-80 хувь нь ялтан болно

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү