Нүүр хуудас Мэдээ УИХ-ын гишүүн О.Баасанхүү АН-ын зөвлөлтэй нэгдлээ

УИХ-ын гишүүн О.Баасанхүү АН-ын зөвлөлтэй нэгдлээ

Tugmn
Tugmn, TUG.MN

УИХ-ын гишүүн О.Баасанхүү УИХ дахь Ардчилсан намын зөвлөлтэй хамтран ажиллах  хүсэлтээ өнгөрсөн долоо   хоногт албан  ёсоор ирүүлсэн билээ. Түүнийг уг хүсэлттэй УИХ дахь Ардчилсан намын  зөвлөлийн гишүүд танилцаж, өнөөдөр /2019.06.12 /хариу бичгийг түүнд намын удирдлагууд гардуулан өглөө. Тус бичигт

“Улсын Их Хурал дахь Ардчилсан намын зөвлөлтэй хамтран ажиллах Таны 2019 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 6407 тоот албан бичигтэй танилцлаа.

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурал дахь Ардчилсан намын зөвлөл тодорхой зарчмын байр суурийг илэрхийлсээр ирсэн билээ.

Иймд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийн болон бусад Улсын Их Хурлаар хэлэлцэгдэж буй хууль, эрх зүйн асуудлын хүрээнд Улсын Их Хурал дахь Ардчилсан намын зөвлөлтэй хамтран ажиллах таны хүсэлтийг хүлээн авч байгааг үүгээр мэдэгдэж байна.” гэжээ.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 1 Нүдний булай 0 Пөөх
ТҮГЭЭХ
Өмнөх нийтлэлМонгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын албан ёсны айлчлалын хүрээнд зарим баримт бичигт гарын үсэг зурлаа
Дараагийн нийтлэл Баян-Өлгий аймаг: Хугацаа нь дууссан хүнс худалдаалах зөрчил нийтлэг байна

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү