Нүүр хуудас Мэдээ Б.Бат-Эрдэнэ: Өмнө нь янжуур тамхинаас эхлээд ГХЯ-ны хэр халдаадгүй удам залгасан мэргэшсэн дипломатууд олон жил хэл аманд орооцолдсоор явна

Б.Бат-Эрдэнэ: Өмнө нь янжуур тамхинаас эхлээд ГХЯ-ны хэр халдаадгүй удам залгасан мэргэшсэн дипломатууд олон жил хэл аманд орооцолдсоор явна

Tugmn
Tugmn, TUG.MN

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: "Аюулгүй байдал гадаад хэргийн хорооноос Дэлхий нийтээр шившиг болоод байгаа булай юм байнашд. Дипломат албаны хүмүүс төрийн онцгой эрхийг ашиглаад хууль бус тэр дундаа хар тамхины сүлжээ наймаанд оролцсон ийм асуудал. Энэ тухай асуудлыг АБГХХ-оос хэлэлцсэн. Харамсалтай нь ГХЯ-аас маш нууцын зэрэглэлтэй оруулж ирсэн. Бидний ИХ-ын хэдэн гишүүд нээлттэй хэлэлцүүл гэдэг шаардлага тавиад бараагүй. Энэ асуудлыг УИХ-аар авч хэлэлцэх хэрэгтэй байна. 

Ийм хууль бус наймаанд  оролцож байгаа асуудал зөвхөн нэг удаагийн асуудал биш шүү. Өмнө нь янжуур тамхинаас эхсүүлээд энэ ГХЯ эд нарын хэр халдаадгүй нөгөө удам залгасан мэргэшсэн дипломатууд олон жил хэл аманд орооцолдсоор явна. Одоо тэгээд үргэлжлүүлээд хар тамхины хэрэгт орооцолдсон. 

Өчигдөр гэхэд Засгийн газрын гишүүн Д.Сумъяабазарыг Герман улсад ороход бүрэн тусгаарлалаа гэж нийтийн сүлжээгээр мэдээллээд байх юм байнашд. Дипломат паспорттой хүмүүсд ойлгомжтой асуудал. Харин энгийн иргэд маань гадаадад зорчих, энэ улс орны нэр хүнд туйлын хүнд байдалд орж байна" гэв. 

Хаха 1 0 Таалагдсан 0 Гунигтай 1 Нүдний булай 0 Пөөх
ТҮГЭЭХ
Өмнөх нийтлэлМонгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз улсад суух Элчин сайдын яам нээгдлээ
Дараагийн нийтлэл "The HU" хамтлагийн Британи дахь тоглолтоо эхэллээ

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү