Нүүр хуудас Мэдээ "The HU" хамтлагийн Британи дахь тоглолтоо эхэллээ

"The HU" хамтлагийн Британи дахь тоглолтоо эхэллээ

Tugmn
Tugmn, TUG.MN

Монголын хүннү рок “The HU” хамтлаг 2019 оны 6 дугаар сарын 6-наас 7 дугаар сарын 6-ны өдрүүдэд Европын 23 хотоор хийх аялан тоглолтынхоо хүрээнд 6 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн Британийн 6 хотод тоглох юм.

Тус хамтлагийн Британид хийх аялан тоглолтын өмнө хамтлагийн бүрэлдэхүүнийг Монгол Улсаас ИБУИНХУ-д суугаа Элчин сайд Н.Тулга хүлээн авч уулзан Британийн хөгжмийн ертөнцийнхөнд мэдээлэл өгөх зорилгоор хэвлэлийн бага хурал, уулзалт ярилцлагыг тоглолтын ерөнхий зохион байгуулагч “Eleven Seven” студитэй хамтран ЭСЯ дээр зохион байгуулав. Уулзалт ярилцлагад “BBC”, “Daily Telegraph”, “Classic Rock”, “Freelance”, “Forbes”, “Меtro”, “Record Collector” зэрэг Британийн 20 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагын 40 гаруй төлөөлөгчид ирж, хамтлагийн уран бүтээл, Монгол хөгжмийн гайхамшгийн талаар чөлөөт яриа өрнүүллээ.

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү