Нүүр хуудас Мэдээ Олон улсын ардын урлагийн их наадам Сүхбаатарын талбайд болж байна

Олон улсын ардын урлагийн их наадам Сүхбаатарын талбайд болж байна

Tugmn
Tugmn, TUG.MN

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор олон улсын Ардын урлагийн их наадам Улаанбаатар хотноо энэ сарын 12-16-ны өдрүүдэд болж байна. 

Ардын дуу, ардын бүжиг, ардын хөгжим, зан үйлийн чуулгын шалгаруулалт явагдаж байна. Мөн гадаад орнуудын оролцогчдын шалгаруулалт Соёлын төв өргөөний концертийн танхимд болох юм. Түүнчлэн Их наадмын хүрээнд “Соёл урлаг-Үндэсний дархлаа” хүндэтгэлийн тоглолт, Ардын урлагийн фестиваль, Шилдэг оролцогчдын нэгдсэн тоглолтууд хөтөлбөрийн дагуу зохиогдох бөгөөд Зан үйл, өв соёлын хотхон ажиллана. 

Дээрх наадам гадаад дотоодын жуулчдад өв соёлоо сурталчлах, иргэд залуучуудад ардын урлагийг таниулах зэрэг олон талын ач холбогдолтой юм. Наадмын хүрээнд болж буй бүх арга хэмжээ үнэ төлбөргүй, хэн бүхэнд нээлттэй зохион байгуулагдах юм.

Хаха 1 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх
ТҮГЭЭХ
Өмнөх нийтлэлХууль, тогтоолын төслүүдийг баталж, Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзлээ
Дараагийн нийтлэл Сайжруулсан хатуу түлшний стандарт шинэчлэгдлээ

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү