Нүүр хуудас Мэдээ Сайжруулсан хатуу түлшний стандарт шинэчлэгдлээ

Сайжруулсан хатуу түлшний стандарт шинэчлэгдлээ

Tugmn
Tugmn, TUG.MN

Монгол Улсын Засгийн газраас 2018 оны хоёрдугаар сарын 28-ны өдрийн 62 дугаар тогтоол гарч “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” Агаарын бохирдлыг бууруулахтай холбогдуулан Улаанбаатар хотын зарим дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжээс бусад  иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудыг 2019.05.15-ны өдрөөс эхлэн түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон шийдвэр гарсан.

Дээрх асуудлын хүрээнд Эрчим Хүчний Сайдын 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 112 дугаар тушаалаар Ажлын хэсэг байгуулагдан 2014 онд шинэчлэн батлагданаас хойш даруй 5 жилийн хугацаа өнгөрсөн MNS5679“Сайжруулсан хатуу түлш техникийн шаардлага” стандартад үзлэг хийн, зохих стандартчиллын ажлыг явуулж шинэчлэх ажлыг хийж гүйцэтгэлээ.

Шинэчилсэн стандарт нь өнөөгийн шахмал түлш үйлдвэрлэлийн техник, технологийн ололт, туршилтын хүрсэн үр дүнг тооцоолон техникийн шаардлагад нийцүүлж, стандартын агуулгад тогтоосон техникийн шаардлагыг дээшлүүлсэн бөгөөд ойлгомжтой, хэрэглэхэд хялбар хүртээмжтэй болсон.

Энэхүү стандартын дагуу үйлдвэрлэсэн Сайжруулсан хатуу түлш нь агаарт ялгаруулах утааны хор аюултай бохирдлын хэмжээг зохих хэмжээгээр бууруулж байгаа нь лабораторийн шинжилгээгээр нотлогдсон бөгөөд экологи, хүн амын эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөг зохих түвшинд бууруулна хэмээн эрдэмтэн, судлаачид тооцоолсон болно.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх
ТҮГЭЭХ
Өмнөх нийтлэлОлон улсын ардын урлагийн их наадам Сүхбаатарын талбайд болж байна
Дараагийн нийтлэл Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Бүгд Найрамдах Киргиз улсын Ерөнхий сайд М.Д.Абылгазиев бараалхлаа

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү