Нүүр хуудас Мэдээ Болзошгүй үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна

Болзошгүй үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна

Tugmn
Tugmn, TUG.MN

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөө, маргаашдаа  буюу 16, 17-нд  төв болон зүүн аймгуудын нутгаар усархаг бороо үргэлжлэн орно.

Иймд өөрийн болоод бусдын амь нас, эд хөрөнгийг болзошгүй үер, усны ослоос урьдчилан сэргийлж:

-Иргэд, тээврийн хэрэгслийн жолооч нар Улаанбаатар хотоос баруун болон хойд чиглэлийн автозамд зорчихгүй байх,

-Гол усны ойролцоо амарч зугаалахгүй байх,

-Бороотой, гол мөрний усны түвшин нэмэгдсэн үед баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчих,

-Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,

-Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх тухай мэдээ мэдээлэл, дохиог хүлээн авсан даруйдаа бусдад дамжуулах, түгээх,

-Гэр, хашаа, саравч, орон байрыг гуу жалга, голын ойролцоох эрэг, татамд барихгүй, суурьшихгүй байх,

Үерийн ус зайлуулах суваг шуудуу, далан хашлага барих зэргээр үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Хаха 0 1 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх
ТҮГЭЭХ
Өмнөх нийтлэлШуурхай мэдээ: Мандалговь, Арвайхээр чиглэлийн замыг түр хугацаагаар хаасан тул зорчихгүй байхыг анхааруулж байна
Дараагийн нийтлэл Лүн суманд буусан үерийн үеэр алга болсон дөрвөн настай охины цогцсыг олжээ

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү