Энэ жил ЭЕШ-д оролцогчид шууд дүнгээ сонсох боломжтой

.

Элсэлтийн ерөнхий шалгалт өнөөдөр "Монголын түүх" хичээлийн шалгалтаар эхэллээ. Энэ жил улсын хэмжээнд ЕБС-ийн 12 дугаар ангийг 16000 сурагч төгсөж байгаа бөгөөд шууд засалтын шилэн технологийг ашиглаж буй анхны төгсөгчид болж байна.

Энэ жил элсэлтийн ерөнхий шалгалтад 18130 шалгуулагч бүртгүүлсний 80.2 хувь нь энэ оны төгсөгч 19.8 хувь нь өмнөх оны төгсөгч байна. 

Элсэлтийн ерөнхий шалгалт энэ жил анх удаагаа шууд засалтын технологи нэвтрүүлснээрээ онцлог болж байна. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр БСШУСЯ-ны хэрэгжүүлж буй “Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах” төсөл”-өөс шалгалтад шаардлагатай 50 ширхэг /скатрон/ засагч машиныг нийлүүлсэн юм. Ингэснээр жил бүрийн хавар ЭЕШ-тай холбоотой гардаг маргаан, эргэлзээ байхгүй болно хэмээн мэргэжилтнүүд үзэж байна. 

Уг технологийг нэвтрүүлснээр орон даяар зохион байгуулагдаж буй ЭЕШ-ын дүнг нэг цагийн дотор шалгуулагчдын нүдэн дээр шалгагч машин дүгнэж, нэгэн зэрэг мэдээлэх боломж бүрдэж байгаа юм. Өмнө нь шалгалтын дүн, оноог 14 хоногийн дотор мэдээлдэг, шалгалтын материалын засалтын үйл ажиллагаа ил бус байснаас дүн оноондоо эргэлзэх, хардлага сэрдлэг гардаг байсан. Харин энэхүү шилэн технологи нэвтэрснээр багш нарын ачаалал эрс багасахаас гадна орон нутгаас шалгалт өгч байгаа хүмүүст санхүүгийн зардал гарахгүй зэрэг олон давуу талтай юм. 

Шалгалт орон нутагт 21, нийслэлд 11 нийт 32 төвд нэгэн зэрэг эхэлж, дуусна. 

Тодруулбал, Шалгуулагчид шалгалтаа өгч дуусаад шалгалтын материалыг хэрхэн засаж байгааг хараад шууд дүнгээ сонсох боломжтой болж байгаа юм. 

 

 

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0