Нүүр хуудас Мэдээ Монголд анх удаа "Ротаблатор эмчилгээ"-г улсын гуравдугаар төв эмнэлгийн эмч нар хийлээ

Монголд анх удаа "Ротаблатор эмчилгээ"-г улсын гуравдугаар төв эмнэлгийн эмч нар хийлээ

Tugmn
Tugmn, TUG.MN

2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Улсын гуравдугаар төв эмнэлэгт БНСУ-ын Корей сургуулийн “Анам” эмнэлгийн Пак Жэе Хён профессороор ахлуулсан баг хүрэлцэн ирж тус эмнэлгийн ангиографийн оношилгоо, эмчилгээний тасгийн эмч нар болон зүрхний шигдээсийн багтай хамтран Монголд анх удаа “Ротаблатор” эмчилгээг 2 хүнд амжилттай хийлээ.



Энэхүү “Ротаблатор” эмчилгээ нь зүрхний шигдээсийн хүндрэл болох титэм судасны шохойжсон хэсгийг өрөмдөн цусан хангамжийг сэргээж, стент тавих эмчилгээний арга технологи юм. Тус эмчилгээний аргыг нэвтрүүлснээр иргэд, үйлчлүүлэгчдийн гадаадад эмчилгээ хийлгэх урсгалыг багасгах, санхүүгийн зардлыг хэмнэх болон өндөр өртөгтэй тусламж үйлчилгээг өөрийн оронд хийх боломж бүрдэж байна. 


Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх
ТҮГЭЭХ
Өмнөх нийтлэл"Сонгодог урлаг III" Үндэсний хөтөлбөрийн хүрээнд
Дараагийн нийтлэл З.Энхболд: БНХАУ-ын дарга Ши Жиньпин Монгол Улсыг ШХАБ-д элсэхийг дахин уриалсан

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү