З.Энхболд: БНХАУ-ын дарга Ши Жиньпин Монгол Улсыг ШХАБ-д элсэхийг дахин уриалсан

hi

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Киргиз улсын Ерөнхийлөгч С.Ш.Жээнбековын урилгаар 2019 оны 06 сарын 12-ны өдөр тус улсад албан ёсны айлчлал хийж, 2019 оны 06-р сарын 13-14-ний өдрүүдэд мөн улсад Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдаанд оролцсон юм.

Бүгд Найрамдах Киргиз улсын Ерөнхийлөгч С.Ш.Жээнбековтой албан ёсны хэлэлцээ хийсэн. Олон салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлыг ярьж, 9 салбарт холбогдох яам, агентлагийн дарга нар баримт бичигт гарын үсэг зурлаа.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчид Бүгд Найрамдах Киргиз улсын Ерөнхий сайд М.Д.АбылгазиевПарламентын дарга Д.А.Джумабеков нар бараалхсан.

2014 оноос Киргиз улсад манай улсын Ерөнхий консулын газар ажиллаж байсан гэдгийг Та бүхэн мэдэх байх. Харин УИХ Ерөнхий консулын газрыг Элчин сайдын яам болгож өргөтгөсөн байсан нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр нээлтээ хийсэн. Тиймээс удахгүй УИХ-аас Киргиз улсад суух Элчин сайдыг томилох байх гэж бодож байна.

Мөн ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдаан боллоо. Энэ уулзалтаар ШХАБ-ыг илүү эдийн засгийн тал руу нь хандуулъя гэсэн асуудал яригдсан. Бид ажиглагч улсын хувьд зарим хуралдаанд оролцоогүй. Ажиглагч болон гишүүн орнуудын  хамтарсан хуралдаанд оролцож, Ерөнхийлөгч үг хэлсэн.

ШХАБ-д элсэх асуудлаар дотоодод олон нийтийн санал бодол хуваагдмал байдалтай байгаа. ШХАБ байгуулагдсан цагаас хойш 200 орчим хэлэлцээр зурагдсан байна. Тэр бүх хэлэлцээрийг бүрэн эхээр нь авч, орчуулж байгаа. Энэ ажлын хэсэгт багтаж байгаа хуучин Элчин сайд байсан болон бусад хүмүүс олон нийтэд ажлынхаа явцын талаар мэдээлэл өгөх хэрэгтэй байх.

Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ Зүүн хойд Азийн эрчим хүчний супер сүлжээ байгуулж, тодорхой механизм байгуулах талаар дурдсан. ШХАБ-ын улс орнуудаас Зүүн хойд Азитай холбоотой нь буюу эрчим хүчний системын хүрээнд хамарч болох нь БНХАУ, ОХУ хоёр.

Хамгийн сүүлийн өдөр буюу ШХАБ-ын айлчлалын дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга даргалж, Монгол улс, ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүн нарын тав дахь уулзалт болсон.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар хамтын ажиллагаагаа идэвхжүүлэх, төмөр зам, авто тээвэр, байгалийн хийн хоолой зэрэг тодорхой асуудлаар ахиц дэвшил гаргах нь зүйтэй гэж тохирсон. Өмнө нь тодорхой хариулт өгдөггүй байсан газийн хоолойн асуудлаар ажлын хэсэг гаргаж нааштай ажиллана гэдгээ БНХАУ-ын дарга тэмдэглэсэн.

Мөн ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин “Улаанбаатар төмөр зам”-ийн хүчин чадлыг нэмэгдүүлэх асуудалтай 100 хувь санал нийлж байгаа гэдгээ хэлсэн. Дээр нь Зүүнбаянгаас-Ханги руу чиглэх төмөр замыг ашиглалтад оруулах нь эдийн засгийн коридорыг өргөтгөхөд чухал үүрэгтэй гэдгээ илэрхийлсэн. Тухайлбал, нурмаг ачаагаа Замын-Үүдээс тусгаарлах саналыг “Улаанбаатар төмөр зам” ХНН олон жил ярьж байгаа. Энэ асуудлыг шийдэхэд ОХУ-ын талаас зээл бэлэн гэж ярьсан. “Бүс ба зам”-ын хүрээнд хийх зургаан эдийн засгийн коридорын 1 нь манай улсаар явж байгаа. Энэ ажлыг эрчимжүүлэх асуудлыг мөн ярилцсан” гэлээ.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 4