Нүүр хуудас Мэдээ Дархан чиглэлийн түр замын маршрут

Дархан чиглэлийн түр замын маршрут

Tugmn
Tugmn, TUG.MN

Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 километр хатуу хучилттай авто замын их засвар, шинэчлэлтийн ажил эхэлж байгаатай холбогдуулан 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн уг авто замыг ашиглалтад оруулах хүртэл хугацаанд хааж, тээврийн хэрэгслийг түр замаар зорчуулах ЗТХ-ийн сайдын тушаал гарсан байна.

Зам хаасан хэсэгт иргэд түр замаар зорчин бусад хэсэгт үндсэн замаар хөдөлгөөнд оролцох юм. Тухайлбал, Улаанбаатар хот доторх буюу Баруунтуруун орчмын иргэд Таван шар-Толгойт-Орбит-Тахилтын замаар явж шинээр баригдсан түр зам руу нийлнэ. Түр зам нь төмөр замын хойгуур явж төмөр замын 384-р км-ийн гармын орчим Баруун туруунд хүрнэ.
Булган, Хөвсгөл, Орхон аймгийн чиглэлд зорчих тээврийн хэрэгслүүд 22-ын салдаг уулзвараас Лүн сумаар дайран Булган аймгийн Дашинчилэн сумаар хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 2 Нүдний булай 0 Пөөх
ТҮГЭЭХ
Өмнөх нийтлэлМЭДЭГДЭЛ
Дараагийн нийтлэл Сэтгэцэд нөлөөлөх "Өвс" түүж бусдад худалдаалсан хүн таван жилийн ял оноожээ