Нүүр хуудас Мэдээ Б.Цэлмэг: Миний аав Төрийн ордонд архи ууж, танхайрч өндөр дээд байгууллагаа гутаахгүй

Б.Цэлмэг: Миний аав Төрийн ордонд архи ууж, танхайрч өндөр дээд байгууллагаа гутаахгүй

Tugmn
Tugmn, TUG.MN

УИХ-ын гишүүн асан Г.Батхүү тавдугаар сард Төрийн ордонд нас барсан харамсалтай хэрэг гарсан. Төр нийгмийн зүтгэлтэн Г.Батхүү агсны том охин Б.Цэлмэг өөрийн фасебүүк хуудаснаа дараах зүйлсийг бичжээ. 

"Миний аав бурхан болоод нэг сар өнгөрч байна. Энэ хугацаанд аавын минь өнгөрсөний талаарх маш олон таамаг, гүтгэлэг, бухимдсан доромжилсон хүмүүсийн сэтгэгдэл хөвөрлөө. Хамгийн тодорхой зүйл бол энэ гэмт хэрэг. Ажиглаад байхад маш хачирхалтай зүйлс тэр өдөр болж өнгөрсөн санагддаг. Таамаг дэвшүүлж буй хүн бүр энэ учир битүүлэг хэргийн учрыг л олох эрмэлзэл дүүрэн байна. Зөвхөн ээж аав, эхнэр үр хүүхэд, ах эгч дүү нарт нь ийм хүсэл байгаагүй л болов уу. Аавыг минь дэмждэг, хүндэлдэг, бүр танихгүй хүмүүс ч сэтгэлээ чилээж байгаа харагдана. Арга ч үгүй биз, өнөөдөр бидэнд тохиолдсон эмгэнэлт явдлыг үл тоовол маргааш хэн нэгэнд дахиад л ийм зовлон ирнэ.

Тавдугаар сарын 17-ны тэр орой 19.00 цагаас аав минь дүүгийнхээ шинэ байранд орсон баярыг тэмдэглэх төлөвлөгөөтэй байсан. Үр хүүхдүүд бид цугларан аавыгаа хүлээгээд сууж байхад аав маань хамгийн сүүлд "Ralley-гийн талаар оросуудтай хуралдаад сууж байна мөд тардаггүй ээ" гэж бичээд хурлынхаа зургийг дараад явуулсан байдаг юм. Мэдээж дүүгийнхээ гэрт зочлох гэж төлөвлөж, яарч байгаа хүн юу бодож зүс таних төдий хүнтэй архи ууж суух билээ.

Тэр хар дарсан тавдугаар сарын 17-ны өдөр болсон үйл явдал хэдий бүрэн нотлогдоогүй байгаа ч би нэг зүйлийг 100%-ын баталгаатай хэлж чадна. Би аавынхаа охин болж төрөөд өнгөрч байгаа энэ 23 жилийн хугацаанд хэзээ ч аавыгаа архи ууж, тэр байтугай их хэмжээний архи ууж согтуурч байхыг харж байгаагүй. Тэр тусмаа миний аав Төрийнхөө ордонд архи ууж, танхайрч, дүрэм, журам зөрчихгүй. Монгол Улсын иргэнийхээ үүргийг зөрчиж, төрийн өндөр дээд байгууллагаа гутаахгүй. Олны итгэл дэмжлэгээр сонгогдож нэгэн цагт төлөөлж явсан нийгэм иргэдээ үл хүндэтгэн, ёс зүйгүй үйлдэл гаргаад явж байдаг хүн биш гэдгийг ард түмэн мэдэж байгаа.

Тавдугаар сарын 17-ны тэр орой 19.00 цагаас аав минь дүүгийнхээ шинэ байранд орсон баярыг тэмдэглэх төлөвлөгөөтэй байсан. Үр хүүхдүүд бид цугларан аавыгаа хүлээгээд сууж байхад аав маань хамгийн сүүлд "Ralley-гийн талаар оросуудтай хуралдаад сууж байна мөд тардаггүй ээ" гэж бичээд хурлынхаа зургийг дараад явуулсан байдаг юм. Мэдээж дүүгийнхээ гэрт зочлох гэж төлөвлөж, яарч байгаа хүн юу бодож зүс таних төдий хүнтэй архи ууж суух билээ.

Хүний эрдэнэт амиар улстөрийн нүүдэл хийхээр төлөвлөж, оролдож байдаг яасан хүн чанараа алдсан, ёс жудаггүй, шунал тачаалал нь дийлддэггүй хүмүүс байдаг юм дээ.

Монгол Улсынхаа шүүх, цагдаа, прокурорт итгэл алдрахгүй байхыг чин сэтгэлээсээ хүсч байна. Гэхдээ шүүх эмнэлгийн дүгнэлт тойрсон үйл явцыг харахад энэ салбар дампуурчээ. Яасан дүүрчихсэн, илжирцэн нийгэм гэхээрээ ийм байдаг байна аа. Монгол Улсын хуулийн засаглал дампуурсан санагдана. Иргэд төрдөө итгэхгүй болсоны маш тод шинж тэмдэг энэ юмуу даа.

За, яахав энэ дэлхий дээр үнэн шударга зүйл байдаггүй юмаа гэхэд бурханы оронд дээд тэнгэр ямагт байдаг юм шүү. Үйлийн үр гэдэг зүйл байдгийг мартахгүй байх нь зүйтэй болов уу.

Хэрэг нь үнэн зөвөөр шийдвэрлэгддэггүй юм гэхэд элдэв янзаар аавыг минь гүтгэхээ больж тайван сайхан нойрсуулахыг хүсье.

RIP Aavaa 

Шунхлай овогт Батхүүгийн ЦЭЛМЭГ 2019.06.19

Хаха 6 35 Таалагдсан 15 Гунигтай 20 Нүдний булай 3 Пөөх
ТҮГЭЭХ
Өмнөх нийтлэл"Интермед" эмнэлгийн рентген аппаратын ашиглалтын үйл ажиллагааг түр зогсоолоо
Дараагийн нийтлэл Л.Оюун-Эрдэнэ: "Жаст"-ын Ш.Батхүүгийн үл хөдлөх хөрөнгүүдийг худалдаалж "Эрдэнэт" үйлдвэрийн 40 сая долларыг төлүүлнэ

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

9 СЭТГЭГДЭЛ

  1. Номтойбаярыг энгийн бид байтугуай монголын төр ч дийлэхгүй яагаад гээч тэрний ард хууль шүүх,цагдаагын асар том хамгаалалт бгаа шудрага Нямдорж ч дийлэхгүй!!!!

  2. Ene odoo arhi amryy nii tsytgaj baisan um shig balai arhichidaa omoorson teneg hymyysiig yanaa haach arhini yildver baidag um avah avahgyi baih ni irgen tanaas l hamaarana oorsdod ni neg ch byryy baihgyi um baihdaa

  3. олон 10 гэр бүл салалтын үндэс болсон архи гэдгийг үйлдвэрлэж улс үндсээр нь угжиж олон хүүхэд өнчрүүлж олон ээжийн нойрыг хулжаасан хүнд энэ бол харин ч бага ял амар цааз байсан шүү тэр хар нулимсандаа хатаж байсан ээж нарыг өөрийнхөө ээжийн оронд тавьж үзсэн болуу үгүй л болуу даа.

    • та апугийн талаарал яриад байнал даа апугын түүхийг ярих юм бол 20-иод оноос эхэлнэ батхүү бол нэгэн цаг үеийх нь л удирдлага аль 20 иод оноос эхлээд л үндэсний том кампана байгуулага гэж явсан дэлхийн бүх л улсад үндэсний ийм үйлдвэрүүд байгаа

  4. Ер нь бол хатуухан хэлэхэд өөрийнхөө бүтээсэн нийгэмд өөрөө хөл алдаж байгаа нь энэ л дээ. Одоо энэ...

    М

  5. Үнэхээр хэцүү цаг үед бид амьдарч байна даа бид. Монгол хүнийг хорлох гэсэн,Монгол нутгийн баялагт ш...

    Монгол

  6. Шүгдэн хэрэв буг биш үнэхээр сахиус байсан бол сахин хамгаалах л байсан байх. Далай лам Шүгдэн буг мөн тул шүтэж огт болохгүйг захьсан. Түүнийг Г.Батхүү нууцаар шүтэгч нэгэн байсан юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү