Нүүр хуудас Мэдээ Л.Оюун-Эрдэнэ: "Жаст"-ын Ш.Батхүүгийн үл хөдлөх хөрөнгүүдийг худалдаалж "Эрдэнэт" үйлдвэрийн 40 сая долларыг төлүүлнэ

Л.Оюун-Эрдэнэ: "Жаст"-ын Ш.Батхүүгийн үл хөдлөх хөрөнгүүдийг худалдаалж "Эрдэнэт" үйлдвэрийн 40 сая долларыг төлүүлнэ

Tugmn
Tugmn, TUG.MN

   ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ: "Бидний хувьд нэг асуудал үлдэж байгаа юм. Яаж "Эрдэнэт" үйлдвэрийн 40 сая долларыг төлүүлэх вэ өчигдрийн хувьд ЗГХЭГ-аас АТГ-ын даргад хандаж албан бичиг явуулсан байгаа. Нэг үгээр хэлбэл Жастын Батхүүтэй холбоотой, түүний өмчлөлтэй холбоотой байсан үл хөдлөх хөрөнгүүдийг битүүжилсэн байгаа.

   Нийтдээ 52 орчим тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгө байна. Хэрвээ нэмэгдэх юм бол 85-87 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгө Батхүү гэдэг хүний эзэмшилд байсан байна гэдэг ийм зүйлийг надад албан бичгээр ирүүлж байна. Тэр нь дээр лавлагаа хийх зүйл байна гэсэн 2-3 хоногын хугацаа орох байх. Үүний дараа тэр жагсаалтуудыг гаргаад дуудлага худалдаанд оруулах юмуу эсвэл шүүхээр шийдвэр гаргуулж тэр хөрөнгийг зарж борлуулж Эрдэнэт үйлдвэрийн 40 сая долларыг төлүүлэх ийм нөхцөл зайлшгүй үүсэх ёстой гэж үзэж байгаа. Энэ нь дээр АТГ-аас бичиг ирсний дараа захиргааны хэргийн шүүх, дээд шүүх хандахаар болж байгаа.

   Улсыг хохиролгүй болгох шаардлагатай гэвэл тухайн ААН-үүд ямар байдлаар Батхүү гэдэг хүнээс ямар хэлцэлээр тэр гэрээнүүдийш авсан юм бэ тэр дунд авилгал байгаа ву үгүй юу гэдгийг Засгийн газраас ил тод байлгана. Ер нь АНН-үүдийн зарим нь халхавчилж, зарим нь үнэхээр Жастын Батхүү гэдэг хүнээс мөнгөний авлагатай байж энэ асуудал руу гулсан орсон байж үгүйсгэх аргагүй. Жишээлбэл, Клонкууд нь нэр бүхий 7-8 ААН-үүд рүү очсон байгаа. Ийм ээдрээтэй зүйлүүдээс эх оронч сэтгэл гаргаж илүү Засгийн газартайгаа хамтарч ажиллаарай гэж уриалахыг хүсэж байна. Дахиж ийм байдлаар алдаа гаргахгүй байхын төлөө бидний хувьд нэг КЭЙС дээр цэг тавих ёстой" гэв. 

Хаха 0 1 Таалагдсан 1 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх
ТҮГЭЭХ
Өмнөх нийтлэлБ.Цэлмэг: Миний аав Төрийн ордонд архи ууж, танхайрч өндөр дээд байгууллагаа гутаахгүй
Дараагийн нийтлэл Сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн хүчин чадлыг нэмлээ

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

1 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү