ЦЕГ: Эмийн сангуудад шалгалт явуулахад гэмт хэргийн шинжтэй 93 үйлдэл илэрсэн

hi

Хар тамхитай тэмцэх газраас Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн прокурорын газартай хамтран “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн хэрэгжилтийг шалгах шалгалтын удирдамж”-ын дагуу 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 5 хонгийн хугацаатай хяналт шалгалт зохион байгуулсан.


Цагдаагийн ерөнхий газраас "Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 62 эмийн сангийн үйл ажиллагааг шалгахад орлого, зарлага, зарцуулалтын бүртгэлгүй, дутуу, мансууруулах, сэтгэцэд нөлөөт эмийг хуурамч, хүчингүй, энгийн эмийн жороор худалдсан,  сэтгэцэд нөлөөт эмийг дутаасан, алба тушаалаа урвуулан ашиглаж завшсан байж болзошгүй гэмт хэргийн шинжтэй 17, зөрчлийн шинжтэй 76 үйлдэл, нийт 93 үйлдэл илэрснийг материалжуулан холбогдох байгууллагуудад харъяаллын дагуу шилжүүлэн шалгуулж байна.

Шалгалтаар Морфин 10, трамдол 63, фенобарбитал 6 ширхэг тус тус дутсан бол жоргүйгээр трамдол 2205, алпразолам 570, диазепам 243 ширхэг, хуурамч жороор трамдол 3503, алпразолам 33 ширхэг тус тус олгогдсон байна.

Шалгалтаар эмийн сангуудын мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эм бэлдмэл хадгалах, худалдах, иргэдэд үйлчилж байгаа одоогийн тогтолцоо нь замбараагүй, хууль, журам, стандартыг дагаж мөрддөггүй, сэтгэцэд нөлөөт эмийн жорын нууцлал хангалтгүй, дуурайлган хийх боломжтой,  жор бичилт, зарцуулалтад тавих хяналт сул, эмийн сангийн ажилчидийн хууль эрх зүйн мэдлэг, мэдээлэл дутмаг байна.

  1. Эм ханган нийлүүлэх, эмийн сангийн үйл ажилгаа эрхлэгч нарт хуурамч жортой холбоотой гэмт хэрэг, зөрчлийн талаар сургалт мэдээллийг хүргэх ажлыг зохион явуулах,
  2. Эрүүл мэндийн болон холбогдох байгууллагуудад илэрсэн гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцлийг арилгуулах талаар сэрэмжлүүлэг, мэдэгдэл хүргүүлж хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана.

Мөн 44 сэжигтэй байр байгууламж, объёктод чиглэсэн хяналт, шалгалтын арга хэмжээг зохион байгуулж 795 иргэнд үзлэг шалгалт хийж 455 иргэнд хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг шалгах анхан шатны тестийн сорил тавьж, далд хэрэглэгч 25, гэмт хэрэгт холбогдсон 42 буюу нийт 67 хүнийг илрүүлсэн.

Шуудан илгээмж ашиглаж мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис улсын хилээр хууль бусаар нэвтрүүлхийг завдсан гэмт хэргийн талаар:

        2019 оны эхний хагас жилийн байдлаар улсын хилээр мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар нэвтрүүлсэн нийт 16 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 11 гэмт хэрэг нь олон улсын шуудан илгээмж ашиглан үйлдсэн байна.

Олон улсын шуудан илгээмж ашиглан дараах улс орнуудаас мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн байна. Үүнд Испани улсаас 3, ХБНГУ-2, Нидерланд-2, АНУ-2, Тайланд-1, Англи-1.

Нийт 718,9 гр мөс гэх нэршилтэй бодис, 30,5 гр каннабис 3021 гр хашиш, 30 гр каннабисын тос, LSD 13 ширхэг ширхэг, экстази 115 ширхэг мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг олон улсын шуудан илгээмж ашиглан улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэргийн илрүүлэн шалгасан байна. Энэ нь хар зах зээлийн ханшаар 968,818,000 төгрөг болж байна.

Гаалийн байгууллагатай мэдээлэл солилцох, мэрэгшүүлэх чиглэлээр хамтран ажиллаж байна" гэлээ.

 

 

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0