Л.Оюун-Эрдэнэ: Бид уйдаж, өрөвдөж, тэмцлээ сулруулж болохгүй

hi

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ: "30 хэмийн хүйтэнд 30 мянгуулаа цугласан хоёр удаагийн жагсаал болоогүй бол өнөөдрийн тэмцэл үр дүнгүй ордны хананд цуурайтаад өнгөрөх байсан. Өнөөдөр яагаад энэ хэвлэлийн бага хурлыг хийсэн бэ гэхээр удахгүй Үндэсний баяр наадам болно. Энэ үеэр булхайтай олон зүйлүүд хөшигний цаана болдог жишиг хэвээрээ байна.

Бид уйдаж, өрөвдөж, тэмцлээ сулруулж болохгүй. Бид хамтдаа жилийн хугацаанд ордон дотроос, ордны гаднаас эхлүүлсэн томоохон хэрэг шүүхийн шатанд явна. МАНАН мафийн төлөө өөрийгөө золиосолдог хүмүүс байна. АТГ, ТЕГ-т Стандарт банканд хураагдсан хөрөнгийн жагсаалтыг ард түмэнд ил болгох албан бичгийг илгээж байна. Зарим хүмүүс намайг “Сайд болчхоод дуугүй байгаач ээ” гэж хэлж байна. Албан тушаалд амаа үдүүлээд дуугүй суудаг арчаагүй нэгэн биш гэдгийг хэлмээр байна. Цаашид бид шударга бус зүйлийн төлөө тууштай тэмцсээр байх болно" гэв. 

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 3