Нүүр хуудас Мэдээ Үер, усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна

Үер, усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна

Tugmn
Tugmn, TUG.MN

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу 25-нд Төв, Хэнтий, Сүхбаатар аймгийн нутгаар,  26-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгаар, 27, 28-нд баруун, төв, зүүн, говийн аймгуудын нутгаар, 29-нд ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орно.

Иймд:

   -Голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байх,

-Мөн хот суурин газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцлийг бүрдүүлэхийг орон нутгийн холбогдох байгууллага анхааралдаа авч урьдчилан арга хэмжээ авах,

-Гол усны ойролцоо амарч зугаалахгүй байх,

-Бороотой, гол мөрний усны түвшин нэмэгдсэн үед баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчих,

-Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,

-Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх тухай мэдээ мэдээлэл, дохиог хүлээн авсан даруйдаа бусдад дамжуулах, түгээх,

-Гэр, хашаа, саравч, орон байрыг гуу жалга, голын ойролцоох эрэг, татамд барихгүй, суурьшихгүй байх,

Үерийн ус зайлуулах суваг шуудуу, далан хашлага барих зэргээр үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг  Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 1 Пөөх
ТҮГЭЭХ
Өмнөх нийтлэлМаргааш "Хар тамхи, мансууралтай тэмцэх" дэлхийн өдөр
Дараагийн нийтлэл Улсын дээд шүүхийн гадна жагсаалаас шууд дамжуулж байна

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү