“Өргөө” амаржих газрын дарга Г.Баясгаланг албан үүргээс нь чөлөөлжээ

hi

Нийслэлийн нэгдүгээр төрөх эмнэлэг буюу “Өргөө” амаржих газрын дарга Г.Баясгаланг албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэрийг нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар гаргажээ. Одоогоор тус эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Н.Дүүрэнбилэг “Өргөө” амаржих газрын даргын албан тушаалыг түр орлон гүйцэтгэж байна.

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар, Г.Баясгаланг төрөх эмнэлэгт эндсэн хоёр эхийн хэрэг болон нярайн тусламж үйлчилгээний тоног төхөөрөмжийг төлбөртэй үйлчилгээнд оруулсан зэрэг асуудалтай холбоотойгоор албан тушаалаас нь чөлөөлсөн байж болзошгүй гэлээ.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0