О.Магнай: Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Тэмбүүтэй тэмцэнэ” гэсэн мэдэгдлийн дараа жуулчдын 20 хувь нь захиалгаа буцаасан байна

hi

Ардчилсан Намын нарийн бичгийн дарга О.Магнай: "Өнгөрсөн хоногуудад хэд хэдэн яамны гадаа сайд нарыг нь огцруулахаар иргэдийн хийсэн жагсаалыг сөрөг хүчний хувьд АН дэмжиж ажилласан гэдгээ илэрхийллээ. Гэхдээ АН-ын зүгээс санхүүжүүлээгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна гэв. Тухайлбал, хариуцсан ажилтнууд нь 70 кг хар тамхины хэрэгт холбогдоод байхад салбарын сайд нь ажлаа өгөхгүй байна. Д.Цогтбаатарыг уг нь ёс зүйтэй хүн гэж бодож байсан юм. Дипломат ажилчид нь 70 кг байтугай 7 гр хар тамхины хэрэгт холбогдвол хариуцлагаа хүлээгээд огцрох нь зүйн хэрэг. Гэвч тэгсэнгүй. Хэн нэгэнд хариуцлага хүлээлгэхгүй өнгөрөөж байна.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Тэмбүүтэй тэмцэнэ” гэсэн мэдэгдлийн дараа Монгол Улсын аялал жуулчлалын компанид захиалга өгсөн жуулчдын 20 хувь нь захиалгаа буцаасан байна. Манай улсад зуны улиралд ойролцоогоор 250 орчим жуулчин ирдэг. Үүнээс 40-50 мянган жуулчин манай улсад хийх аяллаа цуцалсан гэж ойлгож болно. Нэг жуулчин ойролцоогоор 1000 ам.доллар манай улсад үлдээдэг гэж тооцоолоход Эрүүл мэндийн сайд гэх эмэгтэй 40 сая ам.доллар олох боломжийг үгүй хийлээ. Сүрьеэтэй холбоотой асуудлыг улстөржүүлэн замхруулаад алга болгож байна.

Хууль зүйн сайд Ц.Нямдорж гэдэг хүнийг ажлаа хүлээлгэж өгөхийг ард түмэн шаардсан. Эх баригчдын ярьж байгаа шиг жагсаал болгоныг 40 сая төгрөгөөр дэмжих санхүүгийн чадамж АН-д байхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Хууль зүйн дотоод хэргийн сайдын хувьд нийгэмд хийхээр зүйл маш их байгаа. Харамсалтай нь өнгөрсөн нэг жилийн хугацаанд иргэдийн сэтгэлд үлдсэн ажлыг төдийлөн хийсэнгүй. С.Зоригийн хэргийг шударгаар шийднэ хэмээн хүлээж байлаа. Одоо ямар шатандаа гацсан гэдгийг мэдэхгүй байна. Иргэдийн дунд хүлээлт үүссэн асуудлыг өнөөдрийг болтол шийдсэнгүй. Ц.Нямдорж гэх хүнийг гадны тусгай албатай холбоотой гэсэн мэдээлэл байдаг. Үүнийг урьд нь тагнуулын байгууллагад ажиллаж байсан олон хүн баталдаг” гэв.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 3