Б.Хурц, Г.Эрдэнэбат нарын хэрэг Төв аймгийн шүүхэд шилжлээ

hi

Гэмт хэрэгтэн С.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг алуурчин Ц.Амгаланбаатар, Б.Итгэлтөгс нараар зодуулах, дарамтлуулах үйл ажиллагааг зохион байгуулсан буруутнаар Улсын ерөнхий прокурорын орлогч, хэргийг шалгах хамтарсан ажлын хэсгийг тэргүүлж байсан Г.Эрдэнэбат, Тагнуулийн ерөнхий газрын дарга асан, Хошууч генерал Б.Хурц нарын 9 хүн тодорхойлогдож эдгээрийн гэм буруутай эсэхийг шүүх хурал удахгүй болох гэж байна.

Нэрт улс төрч С.Зоригийн амийг 1998.10.02-ны өдөр хөнөөсөн гэмт хэрэгт Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нарыг 2017.08.07-ны өдөр шүүхээс ялласан байдаг. Тэр өдрөөс хойш бараг 2 жил өнгөрлөө. Эдгээр хүмүүсийг гэмт үйлдлийн гүйцэтгэгч нар гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн байдаг. Хэргийн захиалагч зохион байгуулагч нарыг мөрдөн шалгаж шүүхэд шилжүүлэх ажиллагаа эрчимтэй явагдаж байх үед ялтан С.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн хэрэг олон нийтэд дэлгэгдэж ялтан Ц.Амгаланбаатар, Б.Итгэлтөгс нар дарамталж, зодож байгаа бичлэг тарж иргэдийг айдаст автуулсан билээ. Б.Хурц нар нь өөрсдийгөө гэм буруугүй бөгөөд удаа дараагийн цаазын ялтан, С.Зоригийг хөнөөсөн алуурчид болох Ц.Амгаланбаатар, С.Содномдаржаа, Т.Чимгээ нарын ял завших гэсэн худал мэдүүлгээр хуульчдийг яллах нь буруу гэж үзэж гомдлоо гаргасаар байгаа юм байна.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0