Нүүр хуудас Мэдээ Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Хуульчдын холбооны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Хуульчдын холбооны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Tugmn
Tugmn, TUG.MN

Монголын хуульчдын холбооны урилгаар ОХУ-ын Хуульчдын холбооны тэргүүн В.В.Блажеев тэргүүтэй 17 төлөөлөгч энэ сарын 22-27-ны өдрүүдэд Монгол Улсад ажиллаж байна.

Тэдний төлөөлөл болох ОХУ-ын Хуульчдын холбооны тэргүүн В.В.Блажеев, ОХУ-ын Хууль зүйн дэд сайд Д.В.Новак, мөн холбооны зөвлөлийн гишүүн, олон улсын хамтын ажиллагааны комиссын дарга Е.О.Будяков, тус улсын Ерөнхий прокурорын орлогч, цэргийн ерөнхий прокурор В.Г.Петров, Улсын дээд шүүхийн эдийн засгийн маргааны асуудлыг шийдвэрлэх танхимын шүүгч Е.Е.Борисов нарын төлөөлөгчдийг өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ авлигын хэрэг илрүүлж, шийдвэрлэх тал дээр сайн ажиллаж байгааг дурдаад энэ чиглэлийн туршлагатай хуульчдын баг Монголын хуульчидтай хамтран ажиллах гэж байгаад олзуурхууштай буйгаа илэрхийллээ.

Монголын нөхцөлд уул уурхайн салбарын авлигал, авлигалын мөнгө улс төрд орж, оффшор бүст байрлаж байгаа зэрэг ярвигтай, эвлэрч болохгүй асуудалд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга шүүмжлэлтэй ханддагаа хэлээд, Монголын хуульчдын холбоотой илүү сайн хамтран ажиллаж, арга туршлагаа хуваалцана гэдэгт найдаж буйгаа илэрхийлэв.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх
ТҮГЭЭХ
Өмнөх нийтлэлБ.Хурц, Г.Эрдэнэбат нарын хэрэг Төв аймгийн шүүхэд шилжлээ
Дараагийн нийтлэл Улаанбаатарын замын түгжрэлийг бууруулах зорилготой бүсчлэл тогтоох асуудлыг хэлэлцэв

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү