Нүүр хуудас Мэдээ З.Энхболд: Ч.Сайханбилэг Эрдэнэтийн 49 хувийг авахдаа намайг хань татаж, УИХ-ын дарга байхдаа энэ үйлдлийг мэдэхийн дээдээр мэдэж байсан гэж мэдүүлэг өгчээ

З.Энхболд: Ч.Сайханбилэг Эрдэнэтийн 49 хувийг авахдаа намайг хань татаж, УИХ-ын дарга байхдаа энэ үйлдлийг мэдэхийн дээдээр мэдэж байсан гэж мэдүүлэг өгчээ

Tugmn
Tugmn, TUG.MN

З.Энхболд: “Би дөнгөж сая АТГ-т ирж гэрчийн мэдүүлэг өгөөд явж байна. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг Эрдэнэтийн 49 хувийг авахдаа намайг хань татаж, УИХ-ын дарга байхдаа энэ үйлдлийг мэдэхийн дээдээр мэдэж байсан гэж мэдүүлэг өгчээ. Энэ мэдүүлгийн дагуу би гэрчийн мэдүүлэг дөнгөж сая өглөө. Би энэ тухай огт мэдээгүй гэдгээ дахин хэлье. УИХ-д мэдэгдэлгүй авсан нь буруу. Хуулийн хүрээнд энэ ажлыг хийх ёстой гэсэн гурван жилийн өмнөх байр суурь хэвээрээ. Эрх мэдлээ хэтрүүлсэн хүн нь Ч.Сайханбилэг болохоос З.Энхболд биш ээ. Бас Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг ирж мэдүүлэг өг гээд дуудсан юм байна. Над шиг ирж мэдүүлгээ өгөөрэй.

Ч.Сайханбилэгт нөлөөлсөн гэдэг нь өөрийн чинь УИХ-д хэлсэн үг, хэвлэлд өгсөн ярилцлагаас илт байгаа.Тийм учраас энэ байгууллагын ажлыг хүндрүүлэлгүй эртхэн ирээд мэдүүлгээ өгөөрэй. Эрдэнэтийн 49 хувь Монголдоо ирж байгаа нь зөв. Харин улс нь авах уу, хувийн компани авах уу гэдэг шийдвэрийг УИХ гаргах байсан. Одоогийн УИХ улс авах нь зөв гэсэн шийдвэр гаргасныг олон нийт ойлгосон байх. Ямар ч мөнгөтэй компани юугаа ч худалдаж авч болно. Гэхдээ бүх зүйл хуулийн дагуу л байх ёстой. Монгол Улсын давуу эрхийг эдлүүлээгүй учир Ч.Сайханбилэг өнөөдөр буруутаж байгаа юм. Зарсан ОХУ-ыг буруутгахгүй, худалдаж авсан компани хуулийн дагуу авсан бол хэн ч буруутгахгүй. Тийм учраас энэ хэргийн учрыг олохоор хуулийн байгууллага шалгаж байгаа юм байна” гэв.

Хаха 2 1 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх
ТҮГЭЭХ
Өмнөх нийтлэлУУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар “Ил тод, хариуцлагатай уул уурхай” сэдвээр мэдээлэл хийж байна
Дараагийн нийтлэл У.Хүрэлсүх: Улсын зөвлөгөөн хийж эрдэмтэн, судлаачдынхаа үгийг сонсоно

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

1 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү