Нүүр хуудас Мэдээ Хөвсгөл нуурын чиглэл Хатгалын замд зорчихгүй байхыг анхааруулж байна

Хөвсгөл нуурын чиглэл Хатгалын замд зорчихгүй байхыг анхааруулж байна

Tugmn
Tugmn, TUG.MN

Хөвсгөл аймгийн нутгаар сүүлийн өдрүүдэд усархаг бороо орсны улмаас зарим сайр, гол үерлэсэн байна. Аялагч, жуулчид хамгийн их зорчдог Хөвсгөл нуурын чиглэл Хатгалын замд шөнийн цагаар зорчихгүй байхыг Хатгал тосгоны Захирагчийн ажлын албаны дарга Ц.Баттөр анхааруулав.

Усархаг борооны улмаас Хатгал тосгоны чиглэлийн Өлхөний сайр, Бэрхэмшийн сайр зэрэг газрууд үерлэж шөнийн цагт зорчиход эрсдэлтэй болжээ. Мөн Жанхайн даваа орчмоор үер буусны улмаас жижиг автомашин явах хүндрэлтэй болсон тул аялагч, жуулчин иргэдийг цаг агаарын мэдээг харж байж аялах, шөнийн цагаар дээрх голуудаар зорчихгүй байхыг анхааруулан сэрэмжлүүлж байна.

Хаха 0 8 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 1 Пөөх
ТҮГЭЭХ
Өмнөх нийтлэлМонгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж зарим шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүллээ
Дараагийн нийтлэл Австралийн оюутан БНАСАУ-д алга боллоо

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү