Австралийн оюутан БНАСАУ-д алга боллоо

hi

Австрали улсын оюутан БНАСАУ-д алга болжээ. Австрали улсын Гадаад хэргийн яам Австралийн гэр бүлд консулын туслалцаа үзүүлэх шаардлагатай байна гэж SBS үндэсний ТВ-ээр мэдээлэв. Тодруулбал, 29 настай Перт хотын оршин суугч Алек Сигли өнгөрсөн жил Пхеньян хотын Ким Ир Сены их сургууль дээр Солонгосын уран зохиол судлахаар явжээ. Тэрээр Австралиас БНАСАУ-аас аялал зохион байгуулдаг аялал жуулчлалын компаний эзэн байсан байна. Түүний найз нөхөд нь Австрали улсын ГХЯ-нд Сигли хэдэн өдрийн турш холбоо бариагүй, нийгмийн сүлжээн дэх хуудсууддаа ч зочлоогүй гэж хэлжээ. Гадаад улс төр хариуцсан SBS ТВ-ийн хэвлэлийн төлөөлөгч,  дипломатууд "яаралтай эрж хайж байгаа" гэж хэлээд Сигли баривчлагдсан тухай нотолгоо байхгүй байна гэв.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0