Нүүр хуудас Мэдээ Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улсын шүүхээр мөнгө угаалттай холбоотой нэг ч хэрэг шийдээгүй

Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улсын шүүхээр мөнгө угаалттай холбоотой нэг ч хэрэг шийдээгүй

Tugmn
Tugmn, TUG.MN

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ: "...Жаст" группын Ш.Батхүүгийн эд хөрөнгийг битүүмжилсэн талаар би өмнө нь хэлж байсан. Өнөөдөр тэдгээрийн жагсаалтыг ил болгоно. ЗГХЭГ АТГ-т хүсэлт гаргаж, мэдээллийг авсан. 

Одоогийн байдлаар "Жаст" группын захирал Ш.Батхүү болон түүний хамаарал бүхий хүмүүстэй нь холбоотой 180 орчим объект байна. Нийтдээ 98 тэрбум төгрөгийн хөрөнгө гэж үзэж байна. 

Ш.Батхүү бол Монгол Улсыг 160 орчим сая ам.долларын төлбөрт унагасан хүн. Уг хохирлыг төлүүлэх ажлын хэсгийг байгуулсан. Төрийн өмчийн хороог хохирогчоор оруулна. Дахин хуулийн байгууллагад хандана. Энэ хэргийг заавал шийдэх ёстой. 

Мөн "Хөгжлийн банк"-аас зээл аваад эргэн төлөөгүй олон хүн байна. Бүгд л шүүхэд л өгчих гэдэг. Түүнчлэн ХХААХҮЯ дээр байгаа зээлүүдийг судалж байна. Эндээс зээл авсан нэг ч хүн төлөөгүй. Энэ байдлаар явсаар байтал Олон улсын банк, санхүүгийн байгууллага үүнийг мөнгө угаалтын систем гэж хараад эхэлсэн. 

Монгол Улсын шүүхээр мөнгө угаалттай холбоотой нэг ч хэрэг шийдээгүй..." гэв.

“Жаст” группын нэр дээр байгаа эд хөрөнгийн жагсаалт

 

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү