Нүүр хуудас Мэдээ Монголын ноолуур, ноолууран эдлэлийн 80%-г үйлдвэрлэдэг нийт 32 компани төрөөс бодлогоор дэмжигдсэн салбарынхаа “Шийдэл"-ийг хэлэлцлээ

Монголын ноолуур, ноолууран эдлэлийн 80%-г үйлдвэрлэдэг нийт 32 компани төрөөс бодлогоор дэмжигдсэн салбарынхаа “Шийдэл"-ийг хэлэлцлээ

Tugmn
Tugmn, TUG.MN

Монголын ноолуур, ноолууран эдлэлийн 80%-г үйлдвэрлэдэг нийт 32 компани нэг дор цуглаж Төрөөс бодлогоор дэмжигдсэн салбарынхаа “Шийдэл"-ийг хэлэлцсэн бүтээлч нэгэн үдшийг хамтдаа өнгөрөөлөө.

Үйл ажиллагааг нээж МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч ноён О.Амартүвшин, Монголын ноос, ноолуурын холбооны Гүйцэтгэх захирал хатагтай Б.Алтанцэцэг, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны төлөөлөл нар үг хэлэв. Энэхүү үйл ажиллагааг Үлэмж Кашимер ХХК, AnnaCashmere brand санаачлан зохион байгуулсан хэдий ч цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулах "Cashmere Conference” ажлын эхлэл тавигдсан түүхэн баяртай үйл явдал болсон байна.

Уг үйл ажиллагаанд нийт Гоёо ХХК, АлтайкашимерХХК, Ханбогд Кашимер ХХК, Сор Кашимер ХХК тэргүүтэй нийт 32 компаний удирдах төлөөлөл оролцжээ. Ийнхүү дотоодын компаниуд нэгдэн мэдээллийн хурд, технологийн хурд, маркетингийн тэргүүн туршлагуудыг ашиглан дэлхийн ноолууран бүтээгдэхүүний борлуулалтын сүлжээнд кластер хэлбэрээр нэвтрэн орж ажиллаж эхэллээ.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх
ТҮГЭЭХ
Өмнөх нийтлэлХилсээр аавыгаа алдсан өндөр настан А.Цэгмидтэй цагаатгалын комиссоос уулзлаа
Дараагийн нийтлэл Улаанбаатарын үдэш “Эх орноо хамтдаа дуулъя” цэнгүүний дараа 18 чиглэлд үнэгүй автобус үйлчилнэ

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү