Нүүр хуудас Мэдээ Сахарын элсэн цөлд хамгийн эртний мангасууд хэдэн зуугаараа олджээ

Сахарын элсэн цөлд хамгийн эртний мангасууд хэдэн зуугаараа олджээ

Tugmn
Tugmn, TUG.MN

Стоуни-Брукийн их сургуулийн дэргэдэх Ренессансийн анагаахын сургуулийн профессор Морин О'Лири-гийн удирдсан судлаачдын баг Сахарын цөл дэх олон зуун далайн амьтдыг олж илрүүлсэн байна. Судалгааны бүрэн тайланг АНУ-ын Байгалийн Түүхийн Музейн бюллетенээс олж харж болно.

10-50 сая жилийн тэртээ одоогийн Сахарын цөлийг далайн ёроол гэж баталдаг.  Африк тив нь давстай ус бүхий далайн хүчтэй сувгаар хуваагдсан гэж эрдэмтэд үзжээ. Цаг хугацаа өнгөрөх тусам тэрээр цөл болжээ. Сүүлийн 20 жилийн туршид Сахарын цөлөөс олдсон эртний далайн амьтдын чулуужсан үлдэгдлийн олдворууд нь  баримт нотолгоо болж байна. Устсан төрөл зүйлийн дэлгэрэнгүй задлан шинжилгээ болон хэрхэн сэргээх талаархи мэдээллүүдийг нийтэлсэн байна. 

Экспедицийн олдворууд энэ гариг ертөнц дээр хэзээ нэгэн цаг үед  тэнгис далайд амьдарч байсан хамгийн том далайн могойнууд, муур загаснуудын үлдэгдэл байсан ба орчин үеийн ижил төстэй төрлүүдтэйд нь харьцуулахад хэмжээгээрээ асар том байжээ" гэж профессор Морин О' Лири хэлэв. Мөн түүнчлэн халуун орны сээр нуруугүйтэний  үлдэгдэл, матар, хөхтөн амьтан, ой модтой байсныг нотлох олдворууд олджээ. Далайн зам нь газар зүйн байрлал болон хэмжээг өөрчилсөөр ирсэн байна. Энэ нь арал түүний усыг хүчтэй түлхэлтийн улмаас бий болгосныг харуулжээ. 

Экспедиц заан болон аварга махчин амьтад, акулууд, далайн могойнууд, матрын эртний дүр төрхийг сэргээн босгож танилцуулсан байна. Эцэст нь хэлэхэд энэ судалгаа дэлхийн цаг уурын өөрчлөлтийг судлахад туслах болно гэж үзэж байна. 

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх
ТҮГЭЭХ
Өмнөх нийтлэлТусгаар тогтнол...
Дараагийн нийтлэл Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн ёслолын жагсаалын нээлтэд оролцож, үг хэллээ

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү