Нүүр хуудас Мэдээ Наадмын түрүү бөхөд “Ниссан патрол Y62” маркийн автомашин бэлэглэнэ

Наадмын түрүү бөхөд “Ниссан патрол Y62” маркийн автомашин бэлэглэнэ

Tugmn
Tugmn, TUG.MN

Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд түрүүлсэн бөхөд “Моннис моторс” ХХК-наас 239 сая төгрөгийн өртөг бүхий “Ниссан патрол Y62” маркийн автомашин өгөхөөр болсон гэдгээ өнөөдөр нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийж, олон нийтэд мэдээллээ. Хэвлэлийн хурлыг “Моннис моторс” ХХК-ны ерөнхий захирал П.Баяр, НЗДТГ-ын хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар, “Моннис моторс” компанийн гүйцэтгэх захирал Р.Манлайбаяр, “Моннис моторс” ХХК-ны дэд захирал н.Учрал нар хийв.

“Моннис моторс” ХХК-ны ерөнхий захирал П.Баяр “Японы “Ниссан моторс” корпорацийн Монгол дахь албан ёсны дистрибьютор “Моннис моторс” ХХК хамтарч ярилцаад энэ жилийн Үндэсний их баяр наадмын түрүү бөхөд ниссан партол автомашин бэлэглэх болсныг зарлаж байна. “Моннис моторс” компани 1998 онд байгуулагдсан. 21 жил монголын зах зээлд автомашин нийлүүлж ирсэн. Бидний энэ шийдвэр манай компанийн зүгээс үндэсний бөхийн хөгжилд оруулж байгаа хувь нэмэр гэж бодож байна” хэмээлээ.

Энэ үеэр НЗДТГ-ын хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар “Моннис моторс” ХХК-ны хамт олонд Нийслэлчүүдийнхээ өмнөөс талархал илэрхийлээд, Бизнес эрхлэгч та бүхний зүгээс бөхчүүдэд үзүүлж байгаа том хүндэтгэл гэж ойлгож байна гэдгийг онцлон тэмдэглэж хэлсэн юм.

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү