Нүүр хуудас Мэдээ Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх соёолонгийн түрүү авсан галаар зочлов

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх соёолонгийн түрүү авсан галаар зочлов

Tugmn
Tugmn, TUG.MN

"Тулгар төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил, Ардын хувьсгалын 98 жил, Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааны Соёолон насны морины уралдааныг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатарын хамтаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх үзэж сонирхов. Соёолонгийн уралдааны түрүү магнайд Нийслэл хот, Сэлэнгэ аймгийн алдарт уяач, Нийслэлийн Морин спорт, уяачдын холбооны дэд тэргүүн Давгасамбуугийн Очирсүрэнгийн Мөнгөн хошуут зээрд соёолон хурдалж, уясан эзэн, унасан хүүхэд, наадамчин олноо баясгалаа. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн Мандал сумын уяач Д. Очирсүрэнгийн уяж түрүүлгэсэн соёолонгийн галаар зочилж, уяач, унаач хүүхдэд баяр хүргэж, гарын бэлэг гардуулан ерөөлийн үг хэлэв.

Үндэсний их баяр наадам бол Монголчууд бидний тусгаар тогтнолын баяр юм. Түүний салшгүй нэг хэсэг нь хурдан морины уралдаан билээ. Үүгээр дамжуулан Дэлхийн улс орнуудад түүх соёл, уламжлалаа сурталчилж, хойч үе, үр хүүхдээ үндэсний онцлог соёлоороо дархлаажуулж байгаа явдал. Өргөн дэлгэр, шим арвинт, уудам сайхан эх оронд амьдардаг Монголчууд бид азтай хүмүүс.

Иргэний дайнтай улс орнуудад энхийг сахиулж байгаа дайчидтайгаа уулзахад тэд; Ийм сайхан энх амгалан, элбэг арвин, уудам дэлгэр, эвтэй найртай, элэг бүтэн, дайн дажингүй, өлсгөлөн гачлангүй улсын иргэн нь болсноороо бид хувь ерөөлтэй.

Манай эх орон үнэхээр иргэд нь аз жаргалтай сайхан орон шүү гэж хэлж байв. Иймд хүн бүр хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, дор бүрнээ хичээх хэрэгтэй гэж баярын энэ өдөр наадамчин олноосоо хүсье гэж Монгол Улсын Ерөнхий сайд У. Хүрэлсүх хэллээ.

Түрүү магнайд хурдалсан Мөнгөн хошуут зээрд соёолонг 11 настай Ц.Өсөхбаяр хүү унаж хурдлуулсан байна. Сэлэнгэ аймгийн алдарт уяач Д.Очирсүрэн 2018 оны Үндэсний их баяр наадмаар шүдлэн насны морин уралдаанд хурдан хүлгээ айрагдуулж байжээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх
ТҮГЭЭХ
Өмнөх нийтлэлДолоогын даваа эхэллээ
Дараагийн нийтлэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар үндэсний сурын харваачдад улсын цол олгов

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

1 СЭТГЭГДЭЛ

1. 카지노
예스카지노
더킹카지노
카지노사이트검증
바카라주소
맞고사이트
카지노사이트
카지노주소
카지노아바타
카지노쿠폰
온라인바카라
모바일카지노
코인카지노
바둑이사이트
우리카지노
정선카지노후기
엠카지노
바카라필승전략
호텔카지노
바카라
강원랜드바카라후기
온라인카지노
더나인카지노
바카라사이트

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү