Нүүр хуудас Мэдээ Б.Баатархүү: Албан шалгалтаар алба хаагчдын буруутай үйл ажиллагаа тогтоогдох юм бол хатуу хариуцлага тооцно

Б.Баатархүү: Албан шалгалтаар алба хаагчдын буруутай үйл ажиллагаа тогтоогдох юм бол хатуу хариуцлага тооцно

Tugmn
Tugmn, TUG.MN

ХНХЯ-ны мэргэжилтэн хийдэг хөгжлийн бэрхшээлтэй Б.Болороо гэх бүсгүйн нөхөр харамсалтайгаар амиа алдсан хэрэг саяхан гарсан. Тэрбээр ажлын газрынхаа цахилгаан шатанд унаж амиа алдсан байсан билээ. Өнгөрсөн сарын 19-20-нд шилжих шөнө ажлаасаа гараад сураггүй болсон хэмээн нөхрийнх нь ажлынхан хэлсэн учраас хоёр хоног хүлээгээд аргаа барсан бүсгүй цагдаагийн байгууллагад эрэн сурвалжлуулахаар хандсан байдаг. Гэтэл цагдаагийн алба хаагч нар түүнийг ялгаварлан гадуурхаж харилцсан, өргөдөлийг нь хүлээж аваагүй, нөхрийг нь хайгаагүй олон хоносон талаар тэрбээр фэйсбүүк хуудастаа бичсэн юм.

Тэгвэл Цагдаагийн ерөнхий газраас дараах мэдэгдлийг хийлээ. 

"Иргэн Б.Болороо нь өөрийн фэйсбүүк хуудастаа “Цагдаагийн байгууллагын алба хаагчид иргэдийг ялгаварлан, хүнд суртал гаргасан, эрэн сурвалжлах ажиллагааг удаашруулсан” гэх гомдлын дагуу Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа С.Баатаржав холбогдох албан тушаалтнуудад дараах үүргийг өглөө.

Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал, Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа Д.Отгонжаргал нарт Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгагдаж байгаа хэрэгт биечлэн хяналт тавьж, хуулийн хугацаанд шалгаж шийдвэрлэх; Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, цагдаагийн хурандаа Ж.Болдод Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид иргэдийг ялгаварлан, хүнд суртал гаргасан, эрэн сурвалжлах ажиллагааг хууль, журмын хүрээнд явуулсан эсэхэд албаны шалгалт явуулж дүнг танилцуулахыг тус тус үүрэг болгов.

Албаны шалгалтаар цагдаагийн алба хаагчийн буруутай үйл ажиллагаа тогтоогдвол хатуу хариуцлага тооцохоо мэдэгдсэн юм" гэжээ. 

 

 

 

Хаха 2 1 Таалагдсан 0 Гунигтай 3 Нүдний булай 1 Пөөх
ТҮГЭЭХ
Өмнөх нийтлэлСэрэмжлүүлэг: Баярын өдрүүдэд гол усанд 15 хүн амь насаа алджээ
Дараагийн нийтлэл Дэлхийн залуустай хөл нийлүүлэн алхъя

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

1 СЭТГЭГДЭЛ

  1. Энэ хэргийг үнэн зөв яаралтай олж этгээдийг хатуу шүүх хэрэгтэй. Битгий ху худал үгээр түмнийг төөрөлдүүлж хэргийг хэрэгсэхгүй болгох хугацаа алдаж болохгүй. Одоо шүүх цагдаа нар шинэлэг аргаар ажиллах цаг болсон

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү