Нүүр хуудас Мэдээ Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн албан хаагчид нийгмийн хариуцлагын хүрээнд “Халуун сэтгэл” хандивын аяныг зохион байгууллаа

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн албан хаагчид нийгмийн хариуцлагын хүрээнд “Халуун сэтгэл” хандивын аяныг зохион байгууллаа

Tugmn
Tugmn, TUG.MN

    Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус дэд зөвлөлийн 2019 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсан “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, иргэдийн нийгмийн хамгааллыг сайжруулах, амьдралд нь дэмжлэг болохуйц ажил арга хэмжээг үе шаттай зохион байгуулах” үйл ажиллагааны хүрээнд төрөхийн хүндрэлээс шалтгаалан хөгжлийн бэрхшээлтэй болсон Б.Гэрэлт-Од хүүг сонгон тус хүрээлэнгийн албан хаагчид “Халуун сэтгэл” хандивын аяныг зохион байгууллаа.

    Батхуягийн Гэрэлт-Од хүү төрөхийн хүндрэлээс шалтгаалсан тархины саажилт, усжилттай гэсэн оноштойн улмаас 7 настай ч 2 настай хүүхэд шиг балчир биетэй, хоол тэжээлийн дутагдалд орсон, таталт өгч таталтын эсрэг эмийг тогтмол хэрэглэдэг, хэвтэрт байдаг учраас хөдөлгөөний дутагдалд орж Эх Нялхсын Эрүүл Мэндийн Үндэсний Төвд хяналтанд байнга хэвтэн эмчлүүлдэг. Хүүгийн ээж багад нь орхиод явсан учир эцгээс нь өөр асрах хүнгүй, эцэг нь ажил хийх боломжгүйн улмаас амьдралын түвшин хүнд нөхцөлтэй, улсаас олгодог халамжийн мөнгөөрөө амьдралаа залгуулдаг энэхүү гэр бүлийг “фэйсбүүк” цахим хуудаснаас сонгон хандивын аяныг өрнүүлэн явуулж, 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хүүгийн эцэг Г.Батхуяг болон Б.Гэрэлт-Од хүүд нийт цугласан 2.812.000 төгрөгийн мөнгөн тусламжийг эмчилгээний зардалд нь зориулан хандивлан өглөө.

 
Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх
ТҮГЭЭХ
Өмнөх нийтлэл“Хөхүүрийн айраг” наадам гурав дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа
Дараагийн нийтлэл Б.Пүрэвдорж: Олон жил төрийн буг болж гэмт хэрэгт холбогдсон нөхдүүдэд Үндсэн хуулийн өөрчлөлтөөр дахин боломж олгох гээд байна

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү