Б.Пүрэвдорж: Олон жил төрийн буг болж гэмт хэрэгт холбогдсон нөхдүүдэд Үндсэн хуулийн өөрчлөлтөөр дахин боломж олгох гээд байна

.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Хэд хэдэн зүйл дээр зарчмын байр суурьтай байгаагаа илэрхийлсэн. Дэмжиж байгаа санал олон бий. Жишээлбэл, намуудыг өмчгүй болгох асуудал байгаа өмчийн хураах санал хамгийн зөв санал гэж үзэж байна. Дэмжиж байгаа олон санал бий. Дэмжихгүй байгаа саналууд ч байна. Ер нь хөдөөгүүр уулзалт хийгээд явахад энэ ИХ нэр хүнд муутай байна. Энэ их хурлаар долоон муу өөрчлөлтийг засаж болно харин бусад өөрчлөлтийг хийхгүй гэдэг саналтай хүмүүс маш их байгаа. 

Ерөнхийлөгчийн оруулж ирсэн 108 гишүүнтэй болох, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг би дэмжихгүй байгаа. Яагаад гэвэл энэ ЖДҮ, тендер концесс, янз янзын асуудалд холбогдсон нийтдээ гэмт хэрэгт холбогдсон 50 гаруй хүмүүс энэ ИХ-д байгаа. Тэр хүмүүс дахин УИХ-ын гишүүнээр олуулаа үлдэх, төрд олон жил буг болсон нөхдүүд дахин дахин сонгогдох боломжыг үндсэн хуулийн өөрчлөлтөөр гаргаж ирэхээр зүтгэж байна. Дээрээс нь таван жил болгон уртасгаж хулгай хийх хугацааг нэмэж байгаад би дэмжихгүй байна. 

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0