Нүүр хуудас Мэдээ Хууль зөрчин агнасан тарвагаа олон нийтэд гайхуулсан Т.Жаргалсайханд Ховд аймгийн удирдлагууд хариуцлага тооцоогүй

Хууль зөрчин агнасан тарвагаа олон нийтэд гайхуулсан Т.Жаргалсайханд Ховд аймгийн удирдлагууд хариуцлага тооцоогүй

Tugmn
Tugmn, TUG.MN

   Ховд аймгийн ЗДТГ-ын мэргэжилтэн Т.Жаргалсайхан олон тооны тарвага агнасан тухайгаа харуулсан зурагаа өөрийн фэйсбүүк хуудсандаа байршуулжээ. Олон нийтийн шүүмжлэлд өртөөд ирмэгц уг зургийг жилийн өмнө авсан хэмээн тайлбарлав. Гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны есдүгээр сарын 22-ны өдрийн А/278 дугаар тушаалаар тарвагыг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнахыг гурван жилийн хугацаар хориглосон тушаал байдаг юм. Ийнхүү тайлбар хийлээ ч тус болсонгүй өөрийн хийсэн гэмт үйлдлээ илчилж өгсөн Т.Жаргалсайханыг Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйл Амьтны тухай хууль зөрчих хэсгийн 1.3.агнасан бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр...торгох хуулийн зохицуулалттай аж.

   Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны есдүгээр сарын 22-ны өдрийн А/278 дугаар тушаалийн хоёрдугаарт тушаалын хэрэгжилтэд хяналт тавих үүргийг аймгийн засаг даргад үүрэг болгосныг тод дурьджээ. Гэтэл Ховд аймгийн хувьд ЗДТГ-ын хууль сахиулах үүрэг бүхий албан хаагч хууль зөрчиж засаг даргадаа ажил удаж явна. Дээрхи Т.Жаргалсайханы үйлдэлд хариуцлага хүлээлгэж буй тухай Ховд аймгийн Засаг даргын орлогч, нэр нэгт Т.Жаргалсайхнаас асууж лавлатал ЗДТГ-т 2018 оноос шугам сүлжээ хариуцсан гэрээт ажилтнаар ажиллаж эхэлсэн гэдгийг нотлов. Одоогоор хариуцлага хүлээлгэх тухай яригдаагүй байгааг ч хэллээ.

 

Хаха 3 2 Таалагдсан 0 Гунигтай 7 Нүдний булай 0 Пөөх
ТҮГЭЭХ
Өмнөх нийтлэлҮер усны аюулаас сэрэмжлүүлж байна
Дараагийн нийтлэл Д.Эрдэнэбат: АН-ын болон Ерөнхийлөгчийн саналыг тусгахгүй, хүч түрэн шийдвэл АН хэлэлцүүлгээс гарна

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

8 СЭТГЭГДЭЛ

  1. Наадуул чинь арга хэмжээ авахгүй ээ хаха тэгэхдээ сайхан харагдаж байна шүү Тавжи

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү