Нүүр хуудас Мэдээ Ажилгүй иргэд өмнөх оны мөн үеэс 10.8 хувиар өсжээ

Ажилгүй иргэд өмнөх оны мөн үеэс 10.8 хувиар өсжээ

Tugmn
Tugmn, TUG.MN

Үндэсний Статискийн Хорооноос гаргасан судалгаагаар ажилгүй иргэд болон хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэд 2019 оны 6 дугаар сарын эцэст 33.3 мянга байна.  Үүнээс бүртгэлтэй ажилгүй иргэд 23.0 мянга, ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд 10.3 мянга байна.

Нийт бүртгэлтэй ажилгүй иргэд өмнөх оны мөн үеэс 2.8 мянга буюу 10.8 хувиар өсжээ. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 12.2 мянга буюу 52.8 хувь нь эмэгтэйчүүд байна. 6.9 мянган иргэд /30.1 хувь/ Улаанбаатарт, 6.3 мянга иргэд /27.3 хувь/ Хангайн бүсэд, 3.8 /16.4 хувь/ мянга нь Төвийн бүсэд, 3.5 /15.3 хувь/ мянга нь Баруун бүсэд, 2.5 /10.9 хувь/ мянга нь Зүүн бүсэд ногдож байна.

Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 471 (2.0%) нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгаа бөгөөд 234 (49.7%) нь эмэгтэйчүүд байна. Аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2019 оны эхний 6 сард ажилгүй 39.5 мянган иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 10.3 мянган иргэн ажилд зуучлагдан орж, 31.2 мянган иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан байна. Өмнөх оны мөн үеэс шинээр бүртгүүлсэн ажилгүй иргэд 4.0 (9.1%) мянган хүнээр, ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан иргэд 2.1 (6.3%) мянган хүнээр буурч, ажилд зуучлагдан орсон иргэд 439 (4.5%) хүнээр өссөн байна.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх
ТҮГЭЭХ
Өмнөх нийтлэлОн гарсаар 89 удаагийн ой, хээрийн түймэр гараад байна

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

1 СЭТГЭГДЭЛ

  1. Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү