Хөдөлмөрийн гэрээгээр ажил эрхэлж буй нийт гадаадын иргэдийн 67.1 хувь нь БНХАУ иргэд эзэлжээ

hi

Үндэсний статистикийн хорооноос манай улсад 2019 оны 2 дугаар улирлын эцэст гадаадын 95 улсын 9.7 мянган иргэн хөдөлмөрийн гэрээгээр ажил эрхэлж байгаа ба өмнөх оны мөн үеэс 3 орноор, ажил эрхэлж буй гадаадын иргэд 90 (0.9%) хүнээр өсжээ. Харин өмнөх улирлаас 4 орноор, ажил эрхэлж буй гадаадын иргэд 4.8 (97.0%) мянган хүнээр өсжээ.

Ажил эрхэлж буй гадаадын иргэдийн 8.9 (91.6%) мянга нь эрэгтэй, 0.8 (8.4%) мянга нь эмэгтэй байна. Хөдөлмөрийн гэрээгээр ажил эрхэлж буй нийт гадаадын иргэдийн 67.1 хувь нь БНХАУ-ын, 5.4 хувь нь Австрали Улсын, 3.0 хувь нь ОХУ-ын, 3.0 хувь нь БНСУ-ын, 2.6 хувь нь БНСВУ-ын, 2.4 хувь нь АНУ-ын, 2.2 хувь нь Өмнөд Африк улсын, 1.8 хувь нь Канад улсын, 1.8 хувь нь Филиппин улсын, 1.5 хувь нь Их британи улсын, 9.6 хувь нь бусад улсын харьяат байна.

Өмнөх оны мөн үеэс манай улсад ажил эрхэлж буй Австрали улсын иргэд 71 (16.9%), БНСВУ-ын иргэд 33 (15.4%), Канад улсын иргэд 10 (6.0%), Филиппин улсын иргэд 5 (2.9 %) хүнээр өсөж, харин АНУ-ын иргэд 20 (8.0 %), БНСУ-ын иргэд 23 (7.2%), БНХАУ-ын иргэд 187 (2.8%), ОХУ-ын иргэд 8 (2.7%) хүнээр тус тус буурчээ.

Ажил эрхэлж буй гадаадын иргэдийг насны бүлгээр авч үзэхэд хамгийн их буюу 19.7 хувь нь 45-49 насны иргэд, хамгийн бага буюу 0.3 хувь нь 20 хүртэлх насныхан байна. Ажил эрхэлж байгаа гадаадын иргэдийн 4.0 (41.3 %) мянга нь Улаанбаатарт, 2.8 (28.5%) мянга нь Төвийн бүсэд, 1.7 (17.7%) мянга нь Зүүн бүсэд, 0.9 (9.3%) мянга нь Баруун бүсэд, 0.3 (3.2%) мянга нь Хангайн бүсэд ажиллаж байна.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0