Дотоодын цэргийн 805 дугаар ангийн алба хаагчид “Оройн нэгдсэн тооллого” явуулах ёслол хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулан ажиллаа

hi

   Хүн ардынхаа амар тайвны манаанд мөнхийн  зогсч, Улс орныхоо дотоод аюулгүй байдлыг хангах чиг үүргээ амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байгаа Дотоодын цэргийн 805 дугаар ангийн алба хаагчид Цагдаагийн болон дотоодын цэргийн алба хаагчийн өдрийг 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдөр батлагдсан хөтөлбөр төлөвлөгөөний дагуу тэмдэглэн өнгөрүүллээ.

   Уг арга хэмжээний үеэр нийт алба хаагч, ажилтнуудын дунд “Байт сурын харваа”, “Шилдэг залуу бөх”-ийн барилдааныг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд, “Одон бөмбөг”, “Дартс”, “АХА”, тэмцээнийг ангийн байрлалд амжилттай зохион байгууллаа.

   Мөн “Оройн нэгдсэн тооллого” явуулах ёслол хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулан ажиллаа. Ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн алба хаагч, тэдний ар гэр, хүндэт зочид төлөөлөгчдөд зориулан “Урлагийн тоглолт” үзүүлэн цэнгээнт бүжиг явууллаа.

    Хүндэтгэлийн арга хэмжээнд Улсын онц чухал объектыг хамгаалах үүргээ хангалттай сайн биелүүлж, эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажилласан алба хаагчдыг сайшаан урамшуулж, Тулгар төрийн 2228,  Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн түүхт ойг тохиолдуулан Төрийн одон медаль, Хууль зүй дотоод хэргийн яамны шагнал, цэргийн цолоор шагнагдсан алба хаагчдад хүндэтгэл үзүүлэн дурсгалын зүйл гардуулав.  

    Энэхүү үйл ажиллагаанд албан үүргээ гүйцэтгэж яваад алтан амиа алдсан Хурандаа Б.Батсүх, ахлагч С.Ганзориг агсан нарынхаа гавъяа, дурсгалыг мөнхжүүлэх, шинэ залуу алба хаагчдад таниулахаар, эргэн дурсаж, тэдний түүх намтар, гавьяа зүтгэлийг танилцуулан арга хэмжээнд хүрэлцэн ирсэн ар гэрийн төлөөлөлд хамт олны зүгээс хүндэтгэл үзүүлж, дурсгалын зүйлийг хадгалуулав.  

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 3