Нүүр хуудас Мэдээ Өнөөдөр Сүхбаатарын талбайд элэгний B, C вирусын шинжилгээг үнэ төлбөргүй хийнэ

Өнөөдөр Сүхбаатарын талбайд элэгний B, C вирусын шинжилгээг үнэ төлбөргүй хийнэ

Tugmn
Tugmn, TUG.MN

ЭМЯ-ны харьяа эрүүл мэндийн төвүүд болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд хамтран өнөөдөр элэгний В, С вирусын шинжилгээ, элэгний эхо, элэгний хатуурлын зэрэг тодорхойлох фиброскан үзлэг зэрэг эрүүл мэндийн тусламж үйлчилгээг Сүхбаатарын талбайд иргэдэд үнэ төлбөргүй үзүүлнэ.

Жил бүрийн долдугаар сарын 28-ны өдрийг ДЭМБ-аас хепатиттай тэмцэх дэлхийн өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн зорилтуудтай уялдуулан энэ жилийн тус өдрийг “Хепатитийг устгахад хувь нэмрээ оруулцгаая” уриан дор Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд хамтран зохион байгуулж байна. 

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх
ТҮГЭЭХ
Өмнөх нийтлэлSamsung Galaxy Fold эвхдэг утсыг дахин үйлдвэрлэв
Дараагийн нийтлэл О.Дөлгөөн таалал төгсжээ

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү