О.Дөлгөөн таалал төгсжээ

hi

    Монгол Улсын шигшээ багийн тамирчин О.Дөлгөөн элэгний дутагдал буюу элэгний ком гэсэн оноштойгоор АНУ-ын Сан-Франциско хотын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад өнөөдөр /2019.07.28/өдөр нас баржээ. Түүний багш, дасгалжуулагч О.Баярцогт өөрийн цахим хуудаснаа ийнхүү бичжээ.

    Харин түүний ээж н.Нямсүрэн MONGOLIA FOR DULGUUN  фэйсбүүк хуудсанд 2019.07.22-ны 22:01 цагт “...Сайн байцгаана уу? Намайг Нямсүрэн гэдэг. Би Дөлгөөний ээж нь байна. Би одоо АНУ-ын Сан-Франциско хотын эмнэлгийн сэхээн амьдруулах тасгийн хүлээлгийн өрөөнөөс бичиж сууна. Энд бид хүүгээ ээлжлэн сахиж байна. Эмч нар миний хүүгийн биеийн байдлыг маш хүнд гэж байгаа, сэхээний тасгийн хамгийн удаан эмчлүүлж байгаа өвчтөн гэсэн. Ухаан ороогүй байгаа мөн салхин цэцгийн улмаас гэмтсэн эрхтэнүүд нь ажиллахгүй байгаа тул бөөрний, уушигний, амьсгалын аппараттай холбогдсон байгаа. 2019.06.27-ны өдөр аав ээж, эгчийгээ ирсэний дараа хэд хоног толгойгоо дохих, нүдээ нээх, аних зэрэг хариу үйлдэл үзүүлж байгаад 2019.07.10-ны өдөр гэнэт бие нь  муудаж өнөөдрийг хүртэл ухаан орохгүй байна. Бие нь муудсанаас хойш өнөөдрийг хүртэл хоёр удаа эмч нар дуудан ...одоо найдваргүй боллоо... гэж хүүтэй минь сүүлчийн удаа уулзуулж байсан ч хүүгийн минь зүрх одоо ч амьдрахын төлөө цохилж, тэмцэж байна. Эмч нар бага зэрэг эерэг үр дүн байгаа ч салхин цэцэг дотор эрхтэнүүдийг маш их гэмтээсэн, ямар нэг мэс ажилбар хийх хэмжээнд бие нь очоогүй гэж байгаа. Дархлаа нь нялх хүүхдийнх шиг хэмжээнд очиж багассан тул гадны халдвар авах эрсдэл өндөр гээд хамгаалах хэрэгсэл өмсөж хүүгийн өрөөнд орж байгаа. Ямар нэг зураг, бичлэг хийхгүй байхыг эмнэлгийн зүгээс анхааруулсан. Хүүгийн минь бие яаж ч мэдэх эгзэгтэй үедээ байна. Нэг эерэг үзүүлэлт гарч ирээд гэнэт муудаж биднийг сандаргаж байна. Уг нь би өдөр бүр биеийн байдлын талаар мэдээллэж байхыг хүсэвч биеийнх нь тогтворгүй байдлаас болоод мэдээлэл өгч чадахгүй байгаад уучлаарай. Өөрийн хүү, охин, ах, эгч, дүү, найз нь өвдөж шаналж байгаа мэт бидний зовлонг ойлгож сэтгэл санаа, хандиваар тусалж байгаа сайхан сэтгэлт монгол ахан дүүс та нартаа маш их баярлаж талархаж байна. Та наргүйгээр манай гэр бүл яах байсан юм бүү мэд. Та бүхэндээ чин сэтгэлээсээ баярлалаа. Миний Монголын ард түмний ээж, аав нарт бидэнд тохиолдсон зүйл бүү тохиолдоосой гэж залбирч байна..” гэж байжээ.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 32