Б.Хурцын шүүх хуралд Ж.Батзандан, Ц.Нямдорж нарыг оролцуулахгүй

hi

Б.Хурц нарын есөн хүнд холбогдох шүүх хурал Төв аймгийн шүүхэд 09 цагт товлогдож, шүүх хуралдаан 10 цагт эхэлж цаг гаран өнгөрөөд байна. 

Эргэн сануулбал төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр ял авсан Т.Чимгээ Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн эсэх асуудлаар Б.Хурц, Г.Эрдэнэбат нарын 9 хүнийг өнгөрсөн долдугаар сарын 23-нд Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн анхан шатны шүүхэд шүүсэн ч О.Бямбажавын итгэмжлэлээр өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар шүүх бүрэлдэхүүнээс татгалзсанаар шүүх хурал өнөөдрийг хүртэл хойшилсон.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж тэргүүтэй түр хорооны гишүүд хаалттай хуралдаанд ажиглагчаар оролцох хүсэлтээ өгсөн ч шүүх бүрэлдэхүүн тэдний хүсэлтийг хүлээж авсангүй.

Шүүх хуралдаан үргэлжилж байна. 

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0