"Солонгосын 7 хоног" арга хэмжээ болно

hi

   Монгол улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 29 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй "Солонгосын 7 хоног" арга хэмжээ 2019.08.13-08.18-ны өдрүүдэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болно. Арга хэмжээний хөтөлбөрт Солонгос үндэсний хөгжмийн тоглолт, Солонгос үндэсний хувцасны загварын шоу, Солонгос хоолны фестиваль, Солонгос үндэсний тоглоом, цаасан урлал, бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, Гоо даамны тэмцээн, “К-Поп” бүжгийн тэмцээн Солонгос Монгол залуу хамтлаг дуучдын тоглолт, Нийслэлийн Улаанбаатар чуулгын тоглолт багтсан.

   Мөн арга хэмжээний үеэр сугалаа сугалах, вааранд сум шидэх, шаараар бүтээл урлах, нүүр будах, багаараа дээс тоглох зэрэг төрөл бүрийн сонирхолтой арга хэмжээнүүд зохион байгуулагдах гэж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг 976-11-450778 дугаараас лавлана уу.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0