Нүүр хуудас Мэдээ Дархан-Уул аймаг: Сэрэмжлүүлэг самбар байрлууллаа

Дархан-Уул аймаг: Сэрэмжлүүлэг самбар байрлууллаа

Tugmn
Tugmn, TUG.MN

Дархан-Уул аймагт үргэлжлэн орсон борооны улмаас Хараа голын усны түвшин эрс нэмэгдэж үерийн аюултай хэмжээнээс 11 см-ээр даван үерлэж байна.

Голуудын сав газраар нутаглаж байгаа болон аялаж, амарч зугаалж буй иргэдийг үер усны аюулаас сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байгаа хэдий ч иргэд голын эрэг дагуу бага насны хүүхэдтэй амарч зугаалах, архи согтууруулах ундаа хэрэглэх явдал буурахгүй байна.
Иймд Хараа голын эрэг дагуу иргэд олноороо цуглан амарч зугаалдаг гол усны осол гарах магадлал өндөр 4 цэгт гол усны ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Хүүхэд гэр бүл, залуучуудын хөгжлийн газар хамтран "Анхааруулах”, “Хориглох” тэмдэглэгээ бүхий өнгөт самбар байрлууллаа. 

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх
ТҮГЭЭХ
Өмнөх нийтлэлС.Баяр: Би маш том дарга болчихлоо, надад хууль одоо хамаагүй гэж бодов уу? З.Энхболд маань?
Дараагийн нийтлэл Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилготой газар чөлөөлөх ажил үргэлжилж байна

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү